From Wikipedia, the free encyclopedia
Дотоод шаталтын хөдөлгүүр нь химийн энергийг механик энергид хувиргадаг дотоод шаталтат хүчний машин юм. Үүний тулд шатаах хэсэгт түлш болон агаарын шатаx холимогийг шатаана. Дотоод шаталтат хөдөлгүүрийн онцлог нь дотоод шаталт буюу шаталтын дулааны үүсгэлт нь хөдөлгүүр дотор явагддаг. Ингэж бий болсон халуун хийн дулааны тэлэлт нь бүлүүрийг хөдөлгөөнд оруулахад хэрэглэгдэнэ. Дотоод шаталтын хөдөлгүүрийн хамгийн их байдаг төрөлд Оттогийн хөдөлгүүр болон дизель хөдөлгүүр орно.
Тасралтгүй ажиллагаатай цацраг-, ракетэн хөдөлгүүр болон хийн турбин нь хэдийгээр машин дотор нь шаталт явагддаг боловч дотоод шаталтат хөдөлгүүрт ордоггүй. Уурын турбин, уурын машин эсвэл Стирлингийн мотор нь дотоод шаталтын хөдөлгүүр биш учир нь ажиллагаанд шаардлагатай дулаан нь гаднаx шаталтаар бий болдог.
Бүх дотоод шаталтын хөдөлгүүр нь ажлын нэг ээлжийн дараа хийгээ солих буюу шатсан хийгээ гарган шинээр холимог оруулна. Шатсан хий нь механик ажлыг гүйцэтгэх ба ингэхдээ хөрнө. Хөдөлгүүрийн хийц болон ажиллах зарчмаас шалтгаалан энэ үйлдлийг янз бүрээр гүйцэтгэдэг. Хамгийн дээд ашигт үйлийн коэффициент нь (Товчлол: АҮК) орох болон гарч байгаа шаталтын дулааны температурын төвшин болон шахалтын харьцаанаас хамааралтай. Орчин үеийн Отто хөдөлгүүрт суудлын автомашины ашигт үйлийн коэффициент нь 36% (ойролцоогоор моторын эргэлтийн дунд хавьцаа байх үед) байна. Дизель моторт АҮК нь 43 %[1] байдаг. Механик алдагдал нь бараг ганцхан эргэлтийн тооноос хамааралтай учир ачаалал бага байх үед АҮК маш хүчтэй буурна.
Дотоод шаталтын хөдөлгүүрийн үйлдвэрлэлтийн түүхэнд маш олон төрлийн хөдөлгүүрийн хувилбарыг гаргасан болон амьдралд хэрэгжүүлсэн байдаг. Жишээлбэл Оттогийн хөдөлгүүрийг шууд шүршилттэй эсвэл олон төрлийн бодист хөдөлгүүр гэх мэт.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.