Калининград
From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь 1945 оноос дараах хотын тухай өгүүлнэ. Бусад 1945 оны өмнөх түүхийг, «Кёнигсберг»-с харна уу. Бусад хэрэглээг, «Калининград (салаа утга)»-с харна уу.
Калининград (оросоор Калинингра́д, 1946 он хүртэл Герман: Königsberg) — Орос улсын үндсэн газар нутгаас салангид /анклав/ хамгийн баруун хэсэгт орших Калининград мужийн төв, 2022 оны байдлаар 498,260 хүнтэй далайн боомт хот. 1946 оны 7-р сарын 4-нөөс өмнө Кёнигсберг (нем. Königsberg), түүнээс өмнө Короле́вец (польш. Królewiec, чех. Královec, литв. Karaliaučius); 1255 оноос өмнө -Твангсте (прусс. Twangste, Tuwangste, Twānksta) нэртэй байжээ.
Quick Facts Калининград Калининград, Бусад галиглал ...
Калининград
Калининград | |
---|---|
Бусад галиглал | |
• Герман | Königsberg |
Улс | Орос |
Холбооны субъект | Калининград муж[1] |
Байгуулагдсан | 9 сарын 1, 1255[2] |
Засаг захиргаа | |
• Биет | Хотын депутатуудын зөвлөл[3] |
• Тэргүүн[3] | Елена Ивановна Дьятлова[4] |
Газар нутаг | |
• Нийт | 223.03 км2 (86.11 бээр2) |
Өндөр | 5 м (16 фут) |
Хүн ам | |
• Нийт | 431,402 |
• Тооцоо (1 сар, 2018)[6] | 475,056 |
• Байр | 40-д (2010 онд) |
• Нягтрал | 1,900/км2 (5,000/бээр2) |
• Харьяалагдах нэгж | Калининград мужийн чанартай хот[1] |
• Нийслэл нь | Калининград муж,[7] Калининград мужийн чанартай хот[1] |
• Хотын тойрог | Калининград хотын тойрог[8] |
• Нийслэл нь | Калининград хотын тойрог[8] |
Цагийн бүс | UTC+2 ([9]) |
Шуудангийн код[10] | 236001 - 236999 |
Залгах код(ууд) | +7 4012 |
OKTMO ID | 27701000001 |
Баярын өдөр | 7 сарын 4; 7 сарын эхний бямба гарагт тэмдэглэдэг |
Вэб сайт | www |
Close
1945 оны Потсдамын бага хурлын шийдвэрээр Германы Зүүн Прусс мужийн хойд хэсгийг нийслэл Кенигсбергийн хамт ЗХУ-д түр шилжүүлсэн. Хожим нь хилийн тухай гэрээнүүд гарын үсэг зурахад Кенигсберг бүсийг ЗХУ-ын эзэмшил гэж бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.