![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/Flag_of_Kansas.svg/langmn-640px-Flag_of_Kansas.svg.png&w=640&q=50)
Канзас
АНУ-н муж / From Wikipedia, the free encyclopedia
Канзас (Англи: Kansas) нь Америкийн Нэгдсэн Улсын "зүрх" хэмээдэг Төв бүсэд оршдог АНУ-ын Дундад Өрнөдийн муж улс юм[4]. Тус муж улсын дундуур урсдаг Канзас голын нэрээр нэрлэгдсэн ба энэ голын нэр нь тус нутагт оршин суудаг байсан Канза омгийнхны нэрээр нэрлэгджээ.[5] Тус омгийн нэр (тухайн хэлээр kką:ze) нь "салхины хүмүүс" буюу "өмнөдийн салхины хүмүүс" гэсэн утгатай гэдэг боловч энэ нь тус нэрний анхны утга биш билээ.[6][7]
Канзас Муж Улс State of Kansas | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | англи[1] | ||||||||||
Нийслэл | Топика | ||||||||||
Хамгийн том хот | Вичита | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 15-д орно | ||||||||||
- Нийт | 213,096 км² | ||||||||||
- Өргөн | 340 км | ||||||||||
- Урт | 645 км | ||||||||||
- Усны эзлэх % | 0.56 | ||||||||||
- Өргөрөг | 37° N - 40° N | ||||||||||
- Уртраг | 94° 35′ W - 102° 3′ W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 33-д орно | ||||||||||
- Нийт | 2,775,997 (2007 оны тооцоо)[2] | ||||||||||
- Нягтшил | 12.7/км² АНУ-д 40-д орно | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Санфлауэр уул[3] 1,232 м | ||||||||||
- Дундаж | 600 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Вердигрис гол[3] 207 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1861 оны нэгдүгээр сарын 29 (34) | ||||||||||
Амбан захирагч | Сэм Браунбэк (БНН) | ||||||||||
Дэд захирагч | Марк Паркинсон (АН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Сэм Браунбэк (БНН) Пат Робертс (БНН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Нэнси Бойда (АН) Дэннис Мүүр (АН) Жерри Моран (БНН) Тодд Тайерт (БНН) (Жагсаалт) | ||||||||||
Цагийн бүс | Төв: UTC-6/-5 | ||||||||||
Товчлолууд | KS US-KS | ||||||||||
Вэбсайт | www.kansas.gov | ||||||||||
Түүхийн үүднээс авч үзвэл тус нутагт бизон агнаж амьдардаг нүүдэлчин уугуул америкчууд олноороо аж төрдөг байжээ. 1830-аад онд европ гаралтай америкчууд анх суурьшсан боловч 1850-иад онд боолчлолын асуудлаар улс төрийн дайн ид явагдаж байх үед ирж суурьшигчдын тооны өсөлт түргэсжээ. 1854 онд АНУ-ын засгийн газар тус нутагт нүүдэллэн суурьших явдлыг албан ёсоор нээлттэй болгосноор Шинэ Англиас боолчлолыг эсэргүүцэгч чөлөөт муж улсынхан, хөрш Миссуриэс боолчлолыг дэмжигч суурьшигчид Канзасыг чөлөөт муж улс болох уу эсвэл боолын муж улс болох уу гэдгийг шийдвэрлэхийн тулд тус нутаг дэвсгэр рүү бөөн бөөнөөрөө ирцгээж байв. Эдгээр хүчнүүд хоорондоо мөргөлдөж, зөрчилдөж байсан тул тус муж улс нь байгуулагдсан эхний үедээ хүчирхийлэл, эмх замбараагүй байдлын үүр уурхай болж байсан бөгөөд Цуст Канзас гэгддэг байв. Боолчлолыг эсэргүүцэгчид яваандаа дийлж, 1861 оны нэгдүгээр сарын 29-нд[8][9] Канзас Холбоонд чөлөөт муж улсын хувиар нэгджээ. Америкийн Иргэний дайны дараа цагаачдын давалгаа тал газрыг үржил шимтэй газар тариалангийн талбай болгоход Канзасын хүн ам огцом өсчээ. Өнөөдөр Канзас хамгийн үржил шимтэй хөдөө аж ахуйн муж улсуудын нэг болсон бөгөөд олон үр тарианы төрөл тарьдгаас улаан буудай, наранцэцгийн үйлдвэрлэлээр ихэнх жил улсдаа тэргүүлдэг.