Колизей буюу Флавийгийн амфитеатр (лат. Colosseus, colosseum, лат. Amphitheatrum Flavium) Ром хотноо орших Эртний Ромын аварга том уран барилга болох амфитеатр /эртний задгай үзүүлбэрийн газар/ юм. Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж Титийн үед буюу МЭ 72[1] – МЭ 80 оны хооронд 8 жил баригдаж дуусчээ. Колизей 50000 - 80000[2] үзэгчийн багтаамжтай бөгөөд зууван дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон Ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх хонгилоор холбожээ.

Thumb
Ромын колизей
Thumb
Колизей дээрээс харагдах байдал

Колизей дээвэргүй учир бороо орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олс татаж театрыг бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв.

Амфитеатр нь 846 тохой буюу 258 метр өргөнтэй байдаг. Энд гладиаторуудын ирүүл тулаан, махчин араатнууд хоригдлуудыг хэрхэн идэж байгаа болон мэсчин боолуудын амьтдын эсрэг тулалдаануудыг явуулдаг байв. Колизей дотор Ромын эзэнт гүрний иргэдийг хөнөөдөггүй байв.

Колизей бол Дэлхийн 7 гайхамшигийн нэг юм.

Цахим холбоос

 Commons: Колизей – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.