From Wikipedia, the free encyclopedia
Ксантат эсвэл ксантогенат гэдэг нэрийг ROCS−
2M+
(R = alkyl; M+ = Na+, K+)[1] томъёо бүхий давсуудыг илэрхийлэхэд ашигладаг. IUPAC эдгээр нэгдлүүдийг дитиокарбонат гэж нэрлэхийг зөвлөсөн. Ксантат гэдэг нэр нь Эртний Грекийн ξανθός xanthos буюу шаргал, алтан гэсэн үгнээс гаралтай, учир нь, дийлэнхи ксантатын давсууд шар өнгөтэй байдаг. 1823 онд Данийн химич Вильям Кристофер Цайс нээсэн. Эдгээр хүхэрт органик нэгдлүүд нь хоёр салбарт чухал ач холбогдолтой. Эхнийх нь, целлофаны үйлдвэрлэл ба целлюлозоос полимер үйлдвэрлэхэд, хоёр дахь нь уул уурхайн салбарт зарим хүдрүүдийг ялгахад.[2] Ксантатууд нь органик синтезийн олон талын туухий эд болдог. Ксантат гэдэг ойлголтод мөн ксантатлаг хүчлийн эфирүүд хамаарна. Эдгээр эфирүүд ROC(=S)SR' бүтэцэй байдаг.
Ксантатын давсыг зохих спирт, натрийн эсвэл калийн гидроксид, нүүрстөрөгчийн дисульфид зэргийн урвалаар үүсгэдэг:[2][3]
Урвал нь алкоксидийн давсны идэвхжилийг агуулдаг. Жишээ нь, натрийн этоксид нь натрийн этилксантатыг үүсгэнэ. Олонхи спиртүүд энэ урвалд ашиглагдаж болно. Техникийн зэрэглэлийн ксантат нь 90-95 хувийн цэвэршилттэй байдаг. Шүлтийн металлын сульфидүүд, сульфатууд, тритиокарбонатууд, тиосульфатууд, сульфитүүд, эсвэл карбонатуудаас гадна, түүхий эдийн үлдэгдэл болох спирт ба шүлтийн гидроксидийг хольц байдлаар агуулдаг.
Зарим худалдааны ач холбогдол бүхий ксантатууд:
OCS2 нь ксантатын давсны цөм ба эфир нь хавтгай шинжтэй. Төв нүүрстөрөгч нь sp2-гибрид байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.