Латин Америк
From Wikipedia, the free encyclopedia
Латин Америк (исп. Latinoamérica; пор. América Latina, франц. Amérique latine) - АНУ-аас өмнөд зүгт байх Америк тивийн Испани, Португали зэрэг Роман бүлгийн хэлээр (эдгээр нь Латин хэлнээс гаралтай) ярилцдаг орнуудыг нэгтгэн хэлдэг нэр юм. Латин Америкт ойролцоогоор 21,069,500 км² (хуурай газрын 14.1%) нутаг дэвсгэр хамаарна. 2021 оны 9-р сарын байдлаар 661 сая (Дэлхийн хүн амын 8,9 %) хүн байнга оршин сууж байна. Энэ бүс нутгийн англи хэлтэй орнууд (Ямайка, Барбадос, Багам, Белиз, Гайана болон бусад) Латин Америк гэсэн ойлголтод хамрагдадгүй байна.
XIX зуун дуустал энэ бүс нутгийг АНУ-д "Испаны Америк" хэмээх нэр томьёо хэрэглэгдэж байсан.[1]