Леонид Брежнев
From Wikipedia, the free encyclopedia
Леонид Ильич Брежнев (Орос: Леонид Ильич Брежнев; * 1906 оны 12 сарын 19 Камьянське/Украин; † 1982 оны 11 сарын 10 Москва) нь Украин гаралтай Зөвлөлтийн удирдагч байсан. Тэрбээр 1964 оноос 1982 он хүртэл Зөвлөл Холбоот Улсын Коммунист Намын дарга, ЗХУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан ба Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор дөрвөн удаа, Социалист хөдөлмөрийн баатар цолоор нэг удаа шагнагдаж байсан аж.