Украин
From Wikipedia, the free encyclopedia
Украин (Украин: Україна [ʊkrɐˈjinɐ]) нь Зүүн Европт орших улс юм. Зүүн талаараа Орос, хойд талаараа Белорус, баруун талаараа Польш, Словак, Унгар, баруун өмнөд талаараа Румын, Молдав (Мөн маргаантай газар нутаг болох Трансднистриа) орнуудтай хиллэдэг. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог. Нийслэл хот нь Киев юм.
Украин | |
---|---|
Төрийн дуулал: Державний Гімн України "Украины төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Киев 49°N 32°E |
| Украин хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2001)[2] |
|
Шашин (2018)[3] |
|
Ард түмний нэршил | Украинчууд |
Төр засаг | Нэгдмэл хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Володимир Зеленський |
• Ерөнхий Сайд | Денис Шмихал |
• Дээд Радагийн дарга | Руслан Стефанчук |
Хууль тогтоох байгууллага | Дээд Рада |
Түүх | |
882 | |
• Галиц-Волынь | 1199 |
• Казакын Гетманат | 8 сарын 18, 1649 он |
• Ардын Бүгд Найрамдах Улс | 11 сарын 20, 1917 он |
• Зөвлөлт Украин | 3 сарын 10, 1919 он |
• Тусгаар тогтнол | 8 сарын 24, 1991 он |
• Одоогийн үндсэн хууль | 6 сарын 28, 1996 он |
Газар нутаг | |
• Нийт | 603,628[4] км2 (45) |
• Усны эзлэх талбай (%) | 3.8[5] |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 36,744,636[6] (41) |
• Нягтаршил | 73.8/км2 (115) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▼ $441.075 тэрбум[7] |
• Нэг хүнд ноогдох | ▼ $12,660[7] |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▼ $151.1 тэрбум[7] |
• Нэг хүнд ноогдох | ▼ $4,349[7] |
ОТББИ (2020) | ▼ 25.6[8] бага |
ХХИ (2021) | ▲ 0.773[9] өндөр · 77 |
Мөнгөний нэгж | Гривна (₴) (UAH) |
Цагийн бүс | UTC+2[10] (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ЗЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +380 |
Домэйн нэр |
|
Орчин үеийн Украины нутаг дэвсгэрт МЭӨ 32,000 оноос хойш хүн оршин сууж байжээ. Украин улсын түүх нь зүүн Славуудаас эхэлжээ. 9-р зууны үеэс Украины газар нутаг нь Викингүүдээр удирдуулсан Зүүн Славуудын иргэншил болох Киевийн Русийн төв байсан. Дундад зууны үед энэ газар нь Зүүн Славян соёлын гол төв байсан бөгөөд Киев Русийн сул овгийн холбоо нь Украины өвөрмөц байдлын үндэс суурийг бүрдүүлсэн. 11 дүгээр зууны дундуур Европ дахь хамгийн баян, хамгийн том эзэмшил байсан үедээ оргилдоо хүрсэн Киевийн Орос нь 13 дугаар зуунд Монголчуудын довтолгооны үр дүнд нуран унж задарсан байна. 14-р зуунаас хойш Украины газар нутаг нь бүс нутгийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хуваагдаж байжээ. Дараагийн 600 жилийн хугацаанд өнөөгийн Украины газар нутаг Польш-Литвын хамтын нөхөрлөл, Австри-Унгар, Османы эзэнт гүрэн, Оросын Хаант Улс зэрэг янз бүрийн гүрнүүд маргаантай, хувааж захирч байсан байна. Казакын Гетманат улс 17-18-р зууны үед үүсч, цэцэглэн хөгжсөн боловч эцэст нь Польш, Оросын эзэнт гүрний хооронд хуваагдсан байна.
19-р зуун гэхэд ихэнх хэсэг нь Оросын эзэнт гүрэнд шингэж, бусад нь Австри-Унгарын эрх мэдэл доор байв. Оросын Октябрийн хувьсгал, Иргэний дайны дараа 1917-1921 оны хооронд тусгаар тогтнолын төлөөх үргэлжилсэн тэмцэл болж, улмаар Украин нь 1922 онд ЗХУ-ын анхны Бүгд найрамдах улсуудын нэг болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1954 онд Крымыг Зөвлөлт Холбоот Орос Улсаас Украйнд шилжүүлсэн. Үүнээс гадна Украинын газар нутагийг хуучин польшийн дайнд эзлэгдсэн газрыг нэгтгэж баруун тийш тэлжээ. 1945 онд Зөвлөлт Холбоот Улс нь НҮБ-ын анхны гишүүн орнуудын нэг болсонтой холбоотойгоор крымыг Украйнд шилжүүлсэн байдаг. 1991 онд ЗХУ задарснаар Украин нь дахин тусгаар тогтносон улс болсон байна. Үүний үр дүнд зах зээлийн эдийн засагт шилжих болж, найман жил дараалан эдийн засгийн уналтанд оржээ. Гэвч шинэ зуун эхэлснээс хойш эдийн засаг нь тогтвортой хөгжиж, ҮНБ нь жил тутамд 7 хувиар нэмэгдэж байна.
Украин нь нэгдмэл улс бөгөөд 24 муж (область), 1 автономит Бүгд найрамдах улс (Крым), тусгай зэрэглэлийн 2 хот болох нийслэл Киев, ОХУ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлж байгаа бөгөөд ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополиос бүрдэнэ. Украин нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах улс бөгөөд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх байгууллагууд нь тусдаа оршдог. 2004 оны сүүлчээр Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулсны үр дүнд парламент, ерөнхий сайд, кабинетийн хоорондох хүчний тэнцвэр болон тэдний ерөнхийлөгчтэй харилцах харилцааг өөрчилжээ.