Лионель Месси
From Wikipedia, the free encyclopedia
Лионель Андрес Месси Куччиттини (испани хэлээр-Lionel Andrés Messi Cuccittini ) 1987 оны 6 дугаар сарын 24-нд Аргентин улсын Санта-Фэ мужийн Росарио хотод төрсөн Аргентины хөлбөмбөгчин юм. 2009, 2010, 2011,2012 оны ДХБХ-ны оны шилдэг хөлбөмбөгчин, 2022 оны дэлхийн аварга тэрбээр Испанийн Барселона багт тоглож байгаад өдгөө Францын Пари Сен-Жермен баг болон Аргентины шигшээ багийн ахлагч бөгөөд довтлогчийн байрлалд тоглож байна.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Лионель Андрес Месси[1][2] | ||
Өндөр | 1.70 м[1] | ||
Байрлал | Жигүүрийн хагас хамгаалагч/Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Пари Сен-Жермен | ||
Дугаар | 30 | ||
Өсвөрийн баг | |||
1995–2000 | Ньюэллз Олд Бойз | ||
2000–2004 | Барселона | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2004–2005 | Барселона B | 22 | (6) |
2004–2021 | Барселона | 520 | (474) |
2021– | Мйами | 1 | (0) |
Шигшээ баг‡ | |||
2005 | Аргентин (21-ээс доош нас) | 7 | (6) |
2008 | Аргентин (23-аас доош нас) | 5 | (2) |
2005– | Аргентин | 151 | (76) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2021 оны 8 сарын 5. † Гараа (Гоол). |
Л.Месси 13 насандаа Испани улс руу эцэг эхийн хамт нүүж ирж Барселона багийн залуучуудын шигшээд орж тоглож 2004 оны 10 дугаар сараас тус багийн үндсэн тоглогчийн гараагаа эхэлүүлсэн.
Месси 21 насандаа буюу 2009 онд анх ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин болон Алтан бөмбөгийн буюу "Баллон Д'Ор"-ын шагналыг хүртжээ. 2010/2011 оны УЕФА-ын шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн. Тэрээр Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч юм. Түүний хөлбөмбөг тоглож байгаа нь Марадонатай төстэй учраас заримдаа түүнийг Марадонагийн залгамжлагч гэгддэг.
Месси багаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн ба түүний чадварыг Барселона эхлээд олж анзаарчээ. Тэр 2000 онд өсөлтийн дутагдлын өвчинд нэрвэгдээд байсан учир гэр бүлтэйгээ Росариогоос Европ руу нүүж Барселона баг түүний эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байна. Тэрбээр анх 2004-05 оны улиралд Барса-д анхны тоглолтоо хийсэн бөгөөд залуу тоглогчоос дэлхийн шилдэг хөлбөмбөгч болтлоо дэвшсэн. 2006/2007 онд түүний амжилт эхэлж Эл Класико-д хет-трик хийж, "Ла" лигийн 26 тоглолтод 14 гоол оруулсан байна. Түүний өсөлтийн хамгийн амжилттай жилүүд нь 2008-2009 оны улирал байсан бөгөөд 38 гоол оруулж Барселона багт 6 цомыг хүртсэн билээ. Тэрээр амжилтаа улам ахиулсаар 2011-2012 оны улиралд нийт 53 гоолыг оруулжээ.
Месси одоогийн байдлаар Ла лигт 10, Аваргуудын лигт 4 түрүүлснээс 2009, 2011 оны шигшээ тоглолтуудад Английн Манчэстэр Юнайтэд багийн эсрэг гоол оруулжээ. 2011-2012 оны улиралд Аваргуудын лигт 12 гоол оруулж Марко Ван Бастен, Жиан Фер Папиний дараачаар 1 улиралд оруулсан гоолын тоогоороо бичигдэх болсон. Мөн Аваргуудын лигийн мэргэн буучийн жагсаалтыг 3 жил дараалан тэргүүлсэн анхны хөлбөмбөгч юм. Тэрбээр Иохан Круифф, Мишель Платини, Марко Ван Бастен нарын дараачаар Баллон Д'Ор шагналыг 3 удаа хүртсэн 4 дэхь хөлбөмбөгч болсон. 2012 онд тэрбээр Барселона багтайгаа Аваргуудын лигийн шөвгийн 16-д Байер Леверкузен багийг хожсон тоглолтод 5 гоол оруулж УЕФА Аваргуудын Лигийн түүхэнд 1 тоглолтод 5 гоол оруулсан анхны хөлбөмбөгч болж нэрээ мөнхөлсөн.
Месси мөн 2005 оны ФИФА Залуучуудын хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины багтай түрүүлж, шилдэг тоглогч, шилдэг мэргэн буучийн шагналыг хүртсэн. 2008 зуны олимпоос мөн Аргентины хөлбөмбөгийн багтай алтан медаль хүртэж олимпын аварга болжээ. Месси шигшээ багтайгаа нийт 151 тоглолтод оролцож 76 гоол оруулаад байна.
Тэрбээр 2010 онд UNICEF-ийн хүндэт элч төлөөлөгч болсон ба өөрийн "Leo Messi Foundation" сангаараа боловсрол болон эмчилгээний тусламж хэрэгтэй хүүхдүүдэд тусалдаг.
2020 онд Л.Месси-г Forbes сэтгүүл дэлхийд хөлбөмбөгийн спортоор 1 тэрбум ам.доллар олсон хоёр дахь хүн болсон гэж зарласан байна.