Манти нь Дэлхийн нийт эзэлхүүний 70%-ийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Даралт манти ба цөмийн заагт ~140 ГПа (1.4 Maтм), температур 500 °C-900 °C (932 °F-1,652 °F) хооронд хэлбэлзэх ба манти, гадаад цөмийн зааг дээр 4,000 °C (7,200 °F) байна.

Thumb
Дэлхийн бүтэц (хэмжээ харгалзаагүй, cхем)

Манти нь гүн рүүгээ эластик шинжээрээ хэд хэдэн үед хуваагдана. Үүнд:

  • Дээд манти (33-410 км гүнд),
  • Шилжилтийн бүс (410-670 км гүнд),
  • Доод манти (670-2798 км гүнд),
  • D" (ди дабл прайм) давхрага (2798-2998 км гүнд).

Дэлхийн царцдас ба мантийн хилийг Мохийн зааг гэж нэрлэх ба сейсмийн долгионы хурд огцом ихсэнэ. Манти нь төмөр ба магнигаар харьцангуй баялаг, силикатлаг найрлагатай чулуулагаас тогтох бөгөөд өндөр температур, даралтын нөлөөгөөр зууралдага багасан уг чулуулаг урсаж, шилжих (конвекци) боломжтой болно. Мантийн энэ конвекци нь тектоникийн плитүүдийн шилжилтийг үүсгэгч үндсэн хүч болно. Мантийн зууралдлага гүнээс хамааран 1021-1024 Па·сек байна (Усны зууралдага 10-3Па·сек байдаг). Өөрөөр хэлбэл манти нь маш аажуухан шилжилт хийнэ гэсэн үг юм.

Мөн үзэх

Цахим холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.