From Wikipedia, the free encyclopedia
Машин (англиар machine, латинаар machina багаж, хэрэгсэл эсвэл зохиомол төхөөрөмж) гэдэг нь хөтлөх системийн туслалцаатай хөдлөх эд ангийг зохиомол төхөөрөмж буюу машин гэнэ.“[1][2] Машин нь ихэвчлэн техникийн ажлын хэрэгсэл болгон хэрэглэх ба ялангуяа механикаар нөлөөлөх үүднээс хэрэглэдэг. Өнгөрсөн зуунд машин техникт энерги болон материалын урсгалыг чухалчлан үздэг байсан бол орчин үеийн машин техникийг мэдээллийн технологи түүний оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй болсон ба бараг бүх төрлийн машин техникт түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна (автоматжуулалт). Машин техникийн нээлт болон түүнийг ашиглах нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, өөрийнхөө чадлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэx, цаг хугацаа хэмнэх, ижил бүтээгдхүүнийг олноор үйлдвэрлэх эсвэл гараар хийх боломжгүй нарийн ажиллагаа шаардсан бүтээгдхүүн үйлдвэрлэх зэрэгт оршино. Орчин үеийн машин техникийг аюултай ажлын байр, биеийн хүч болон оюуны чадвар шаардсан хэсэгт ихээр ашигладаг. Машин бүхэн хэрэглээнээсээ шалтгаалан өөрийн гэсэн өвөрмөц тусгай хийцтэй байдаг. Машины бүрэлдхүүн хэсэгт их хэмжээгээр тодорхой стандарт функц бүхий (жишээ нь бэхлэх буюу тогтоох зориулалт бүхий) жижиг машины эд хэсэг байх ба үүнийг нэгдсэн техникийн стандартын дагуу байнга их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Бэхлэн тогтоох машины эд ангид жишээлбэл эрэг, шураг, боолт зэрэг орох ба харин хөдөлгөөнтэй машины эд хэсэгт араа болон хөших эд ангиуд орно.
Машин бол хүний бүтээсэн бүтээгдхүүн. МЭ-ий эхэн үед түүнийг хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник гэхээсээ илүү ид шидтэй холбон тайлбарладаг байв. Сүүлд 14-р зуунаас эхлэн механизмын талаарx анхны нарийвчилсан төсөл тооцоо бий болсон. Механизм гэдэг нь олон эд ангийг хооронд нь тодорхой системийн дагуу холбон нэг эд ангийн нэгдэл болох ба энэ нэгдлийн аль нэг эд ангийн хөдөлгөөн өөр эд ангийг хүчээр хөдөлгөөнд оруулдаг. Тиймээс энэ нь үндсэндээ хөдөлгөөнт эд ангиудын нэгдэл бөгөөд аппарат болон багаж хэрэгсэлийг бодвол харьцангуй нарийн төвөгтэй хийцтэй байна. Тухайн үед механизм бол үндсэндээ ажил байсан ба энэ ажил нь тодорхой хөтлүүрийн хэлбэртэйгээр хүчийг дамжуулах үүрэгтэй. Хамгийн нарийн хийцтэй механизмд Grande Komplikation буюу механик-автомат цагнууд ордог байв. Үүний тод жишээнд тэнгэрийн од эрхэсийн хөдөлгөөнийг дүрсэлсэн загварууд орно.
Мөн тухайн үед инженерийн шинжлэх ухааныг урлаг хэмээн нэрлэдэг байсан ба үүний баталгаа нь 19-р зуунд уул уурхайд морины хүчээр ус татах зориулалттай машиныг уурхайн хүний урлаг гэж нэрлэж байснаар илэрнэ.
Сонгодог механик нь шинжлэх ухааны салбар болон хөгжсөнөөр механик системийг бүрэлдүүлж байгаа үндсэн эд ангийг хайж эхэлсэн ба үүнийгээ атомын загвартай адилтган үүнээс цааш задрахгүй эд ангийг машины нэгж эд анги гэж нэрлэх утга санааг эртний грекийн инженер (Аристотель) гаргаж ирсэн. Эндээс энгийн машины тодорхойлолтууд гарсан ба үүнд татах олс, штанг/саваа хэлбэрийн төмөр, эргэвч, хөшүүрэг болон налуу хавтгай орно.
Хийцийн хувьд энгийн болон маш нарийн хийцтэй механизмууд инженерийн салбарт элбэг байдаг. Тиймээс машин гэдэг нэршилийн дор хамгийн энгийн хийцтэй гар багажнаас эхлээд хоорондоо хөдөлгөөн бүхий эд ангиар (механизм) холбогдон км хүртэл сунасан том үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд ч орно.
Техникийн хэрэглээнд зориулсан машинууд ихэнх дээ хөтлөгчтэй (жишээ нь мотор) байх бөгөөд энэ нь их болон бага хэмжээгээр тасралтгүй энерги нийлүүлж байдаг. Энэ энергээр ажилладаг машиныг ажлын машин гэж нэрлэдэг. Төрөл бүрийн энергийн хэлбэрийг ихэнх тохиолдолд эргэх хөдөлгөөний энерги болгон хувиргадаг мотор болон бусад машиныг хүчний машин гэж нэрлэдэг.
Машин нь тасралтгүй ажиллах хөтлөгчтэй бөгөөд хэсэгчлэн хувааж болох тодорхой ажлын процессыг дахин давтан гүйцэтгэж байгаа учир автоматтай утга ижил болно. Автомат нь хүн эсвэл амьтаны (урьдчилан тооцох боломжгүй) үйлдлийг төлөвлөж болох үйл ажиллагаа (алгоритм) болгон өөрчилдөг[3]. Автомат гэдэг үг нь (грек.: αὐτόματος-автоматос "-өөрийн хүсэл тэмүүлэлээр хөдлөх") анх жижиг тэргэнцэр дээр угсарсан тоглоомон хүнээс гаралтай бөгөөд байгалийн зайлшгүй дараалах хуулийг механикаар тайлбарлах гэсэн оролдлого хэмээн үздэг.
19-р зуунд:
Эсэргүүцэх чадвар бүхий биетийн холбоос хоорондоо холбогдохдоо механикийн хүчний хуулийн дагуу тодорхой хөдөлгөөнөөр нэг нэгэндээ нөлөөлөх (Reuleaux).
Биетийн хоорондын холболт нэг нэгийнхээ хөдөлгөөнийг хорих биш харин тухайн машины үүргээс хамааран хэрэггүй эсвэл саад болж буй хөдөлгөөнийг хязгаарлах буюу зөвхөн хэрэгтэй хөдөлгөөн хийх холболтууд байх.[4]
20-р зуунд:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.