Микронезийн Холбооны Улс
From Wikipedia, the free encyclopedia
Микронезийн Холбооны Улс (Англи: Federated States of Micronesia) нь баруунаас зүүн тийш Яп, Чуук, Понпей, Косраэ гэсэн дөрвөн улсаас бүрдсэн холбооны, арлын улс юм. Баруун Номхон далайгаар тархсан, ойролцоогоор 702 км² нутаг дэвсгэр бүхий 607 арал дээр оршдог.
Микронезийн Холбооны Улс | |
---|---|
Уриа: "Peace, Unity, Liberty" "Энх тайван, эв нэгдэл, эрх чөлөө" | |
Төрийн дуулал: "Patriots of Micronesia" "Микронезийн эх орончид" | |
Нийслэл | Паликир 6°55′N 158°11′E |
Томоохон town | Вэно[1] |
Албан ёсны хэл | Англи хэл |
Зөвшөөрөгдсөн нутгийн хэл |
|
Угсаатны бүлгүүд (2000) |
|
Шашин (2016)[2] |
|
Ард түмний нэршил | Микронезичууд |
Төр засаг | Холбооны нам бус ардчилалтай тусгаар ассамблейн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Вэсли Симина |
• Дэд Ерөнхийлөгч | Арен Палик |
Хууль тогтоох байгууллага | Конгресс |
Тусгаар тогтнол (АНУ-аас) | |
• Бүгд найрамдах улс тунхагласан | 5 сарын 10, 1979 |
• Чөлөөт холбооны гэрээ | 11 сарын 3, 1986 |
Газар нутаг | |
• Нийт | 702 км2 (177) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2019 тооцоо | 104,468[3] (181) |
• Нягтаршил | 158.1/км2 (75) |
ДНБ (ХАЧТ) | 2019 тооцоо |
• Нийт | $367 сая |
• Нэг хүнд ноогдох | $3,584[4] |
ДНБ (нэрлэсэн) | 2019 тооцоо |
• Нийт | $383 сая |
• Нэг хүнд ноогдох | $3,735[4] |
ОТББИ (2013) | 40.1[5] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.628[6] дундаж · 134 |
Мөнгөний нэгж | Америк доллар (USD) |
Цагийн бүс | UTC+10 - +11 |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +691 |
ISO 3166 код | FM |
Домэйн нэр | .fm |
Вэбсайт FSMGov.org | |
|
Тус улсын бүрэлдэхүүн дөрвөн улс нь бүгд нэг эсвэл хэд хэдэн гол галт уулын арлаа тойрон тогтсон атоллуудаас бүрэлдэнэ. Микронезийн Холбооны Улс нь Микронезийн бүс нутгийн Каролины арлуудад багтах арлууд дээр оршино.
Микронезийн Холбооны Улс нь Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр гэсэн нэрийн дор НҮБ-ээс Америкийн Нэгдсэн Улсын захиргаанд итгэмжлүүлсэн нутаг дэвсгэр байгаад 1979 оны 5 сарын 10-нд өөрийн засаг захиргаатай болж, улмаар 1986 оны 11 сарын 3-нд тусгаар тогтножээ.