Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо
From Wikipedia, the free encyclopedia
Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо (Орос: Монгольское нашествие на Русь, мөн Орос: Наше́ствие Баты́я „Бат хааны байлдан дагуулал“) гэдэг нь Бат хааны 1237 оноос 1240 оны хооронд оросын их, бага вант улсуудыг (Русь) байлдан дагуулсан аян дайнуудыг нэрлэдэг. Чингис хааны ач хүү нь Монголчуудын Европ дахь байлдан дагуулал хэмээн бас нэрлэгдэх энэхүү аян дайнаа эхний хоёр жил нь зүүн хойд Русьт довтолсноор эхэлсэн бөгөөд чингэхдээ тухайн үедээ чухал хотуудад тооцогдож байсан Суздаль, Владимир, Рязань зэргийг байлдан эзэлсэн аж. Хоёрдугаар шатанд нь тэрбээр баруун урд зүгийн Русьт довтолсон ба энэ довтолгооны үр дүнд Чернигов, Переяслав, Киевийг сүйрүүлснээр дуусдаг.
Русийн олон ван, гүнгүүд өөр хоорондоо тэмцэлдэж, нэгэн тугийн дор нэгдэж чадахгүй байсан нь тэднийг байлдан эзлэхэд ихээхэн нэмэр болсон ажгуу. Түүнээс гадна Русийн ба тус бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ухралтад оруулж, хүн амын тоог ч бас тодорхой хэмжээгээр буурахад нөлөөлж байснаас үүдэн Русьчууд удаан хугацаанд тусгаар тогтнохын төлөө талын эзэнт гүрэн болох Алтан Ордтой тэмцэлдэх эхлэлийг тавьсан юм.