![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/Neutron_quark_structure.svg/langmn-640px-Neutron_quark_structure.svg.png&w=640&q=50)
Нейтрон
From Wikipedia, the free encyclopedia
Физикт, нейтрон нь саармаг цэнэг бүхий атомаас жижиг бөөм юм. Нейтроны масс нь 1.6749 Х 10−27 кг (939.573 Мэв/c² or 1.008 664 915 (78) а.е.м) буюу протоноос ялимгүй хүнд болно. ½ спинтэй. Эсрэг бөөмийг нь антинейтрон гэдэг. Нейтрон ба протоныг хамтад нь нуклон гэж нэрлэнэ.
Quick Facts Бүтэц:, Аймаг: ...
Нейтрон | |
![]() Нейтроны кварк бүтэц | |
Бүтэц: | 1 u-кварк, 2 d-кварк |
---|---|
Аймаг: | Фермион |
Бүлэг: | Кварк |
Харилцан үйлчлэл: | Гравитац, Цахилгаан соронзон, Сул, Хүчтэй |
Эсрэг бөөм: | Антинейтрон |
Нээсэн: | Жеймс Чедвик[1] |
Тэмдэглэгээ: | n |
Масс: | 1.674 927 29(28) × 10−27Кг 939.565 560(81) Мэв/c² 1.008665 а.е.м |
Цэнэг: | 0 К |
Спин: | ½ |
Close
Устөрөгчийн хамгийн хөнгөн изотопиос бусад бүх атомуудын цөм протон ба нейтроноос тогтоно. Цөм дэх нейтроны тоо нь атомын изотопиудыг тодорхойлох тул, атомын изотопи гэж ижил атомын дугаартай боловч, ялгаатай атом масс бүхий атомуудыг хэлнэ. Жишээлбэл, нүүрстөрөгч-12 изотопи 6 протон, 6 нейтронтой бол нүүрстөрөгч-14 изотопи нь 6 протон ба 8 нейтронтой байна.
Нейтрон нь 2 d-кварк, 1 u-кваркаас тогтоно. Нейтрон нь 3 кваркаас тогтох учир барион болно.