From Wikipedia, the free encyclopedia
Оклахома (Англи: Oklahoma) нь Америкийн Нэгдсэн Улсын Төв Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс. 2007 оны тооцоогоор 3,617,316 оршин суугчтай[1], 177,847 км² нутаг дэвсгэртэй[3] байсан Оклахома муж улс нь хүн амаараа 28-д, газар нутгаараа 20-д ордог. Муж улсын нэр нь Чоктоо хэлний okla ба humma буюу "улаан хүмүүс"[4] гэсэн үгнээс гаралтай бөгөөд албан бусаар Даруйхан муж улс хочоороо нэршдэг. 1907 оны арваннэгдүгээр сарын 16-нд индианчуудын нутаг дэвсгэрээс үүссэн Оклахома муж улс нь холбоонд нэгдсэн 46 дахь муж улс болжээ. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Оклахома хот.
Оклахома Муж Улс State of Oklahoma | |||||||||||
| |||||||||||
Албан ёсны хэл | байхгүй | ||||||||||
Нийслэл | Оклахома хот | ||||||||||
Хамгийн том хот | Оклахома хот | ||||||||||
Нутаг дэвсгэр | АНУ-д 20-д орно | ||||||||||
- Нийт | 181,196 км² | ||||||||||
- Өргөн | 370 км | ||||||||||
- Урт | 480 км | ||||||||||
- Усны эзлэх % | 1.8 | ||||||||||
- Өргөрөг | 33°37' N - 37° N | ||||||||||
- Уртраг | 94° 26' W - 103° W | ||||||||||
Хүн ам | АНУ-д 28-д орно | ||||||||||
- Нийт | 3,617,316 (2007 оны тооцоо)[1] | ||||||||||
- Нягтшил | 20.34/км² АНУ-д 36-д орно | ||||||||||
Өндөр | |||||||||||
- Хамгийн өндөр цэг | Блэк Меза[2] 1,515 м | ||||||||||
- Дундаж | 395 м | ||||||||||
- Хамгийн нам цэг | Литтл гол[2] 88 м | ||||||||||
АНУ-д нэгдсэн | 1907 оны арваннэгдүгээр сарын 16 (46) | ||||||||||
Амбан захирагч | Мари Фаллан (БНН) | ||||||||||
Дэд захирагч | Жэйри Аскинс (АН) | ||||||||||
АНУ-ын сенатчид | Жэймс М. Инхөүф (БНН) Томас А. Көүбөрн (БНН) | ||||||||||
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт | ||||||||||
Цагийн бүс | Төв: UTC-6/-5 | ||||||||||
Товчлолууд | OK Okla. US-OK | ||||||||||
Вэбсайт | www.ok.gov | ||||||||||
Байгалийн хий, газрын тос, хүнсний бүтээгдхүүний томоохон үйлдвэрлэгчийн нэг Оклахома нь нисэх, эрчим хүч, цахилгаан холбоо, биотехнологийн салбар дээр тулгуурласан эдийн засагтай.[5] АНУ-ын хамгийн хурдан өсөн нэмэгдэж буй эдийн засагтай тус муж улс нэг хүнд ногдох орлогын өсөлт болон дотоодын нийт бүтээгдхүүний өсөлтөөр дээгүүр байранд ордог.[6][7] Оклахома хот болон Тулза нь Оклахомагийн эдийн засгийн гол төвүүдийн үүрэг гүйцэтгэдэг ба муж улсын нийт хүн амын 60 орчим хувь нь эдгээр хотын метрополитан бүсэд оршин суудаг.[8] Тус муж улс эдийн засаг, эрүүл мэндийн салбарт холимог үзүүлэлттэй бөгөөд хамгийн том их сургуулиуд нь Америкийн их сургуулиудын лигт оролцдог.[9][10]
Оклахомагийн нутгийн ихэнхи хэсэг нь намхан нурууд, тал нутагт хамаарах бөгөөд, зүүн талаараа ой модтой. Тус муж улсын нутаг дэвсгэрийн ихэнхи нь хатуу ширүүн уур амьсгалтай АНУ-ын Их Тал болон Дотоод Өндөрлөг газарт оршдог.[11] Хүн ам нь германчууд, ирландчууд, англичууд, уугуул америкчуудаас гаралтай бөгөөд уугуул америкчуудын нийт 25 хэл аялгаар хэлцдэг нь аль ч муж улстай харьцуулсан олон юм.[12] Тус муж улс нь Америкийн соёлын гурван гол бүсийн уулзварт оршдог ба үүгээр мал тууврын зам дайрч өнгөрдөг байжээ. Түүнчлэн энэ нутагт өмнөдийн суурьшигчид ирж суурьшиж байсан бөгөөд уугуул америкчуудад зориулж засгийн газраас оноосон нутаг дэвсгэр багтдаг юм. Христийн евангелист урсгал Библийн бүс нь тус муж улсыг улс төрийн хувьд хамгийн консерватив муж улсуудын нэг болгосон боловч Ардчилсан Намд олонхи сонгогчид нь бүртгүүлсэн байдаг ажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.