Опел
From Wikipedia, the free encyclopedia
Адам Опел хувьцаат компани нь Германы автомашин үйлдвэрлэгч бөгөөд 1929 онд хувьцаат компани болсон цагаасаа хойш Америкийн Нэгдсэн Улсын автомашин үйлдвэрлэгч концерн болох Женерал Моторс (анг. General Motors-GM, монгол товчлол: ЖМ) компанид харьяалагдах болсон. Европт нийт 35.000 ажилчин (үүнээс 19.000 гаруй ажилчин германд, энэ тоон үзүүлэлт нь 2013 оны 12 сард гарсан болно) Опелд ажилладаг ба энэ тоогоороо дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэгд тооцогдож явдаг. Германы Кайзерслаутерн, Айзенах (герм. Кaiserslautern, Eisenach) зэрэг хотуудад үйлдвэрийн салбартай ба хамгийн анхны үйлдвэр байгуулагдсан газар нь германы Рюсселсхайм хот бөгөөд одоо ч энэ хотод компанийн төв нь байрладаг. Бохум хотод байсан салбар үйлдвэрийг ЖМ компани зардал хэмнэх үүднээс 2014 онд хаасан. Германаас гадна европ даяар нийт долоон үйлдвэрт Опелыг үйлдвэрлэдэг, зарим үйлдвэрт нь Опелын эд анги болон сэлбэгийг үйлдвэрлэн толгой компани ЖМ болон ЖМ-н бие даасан охин компани Адам Опелд нийлүүлдэг. Зарим нэг загварыг европоос гаднаx ЖМ-н салбар охин компани болох ЖМ-Солонгос (анг. ЖМ-Солонгос эсвэл гэрээт үйлдвэрлэгчдээсээ (SOVAB, Магяр Сузуки болон Тофас) худалдаж авдаг. 2005 онд Адам Опел ХХК гэсэн аж ахуйн нэгж болсон боловч сүүлд 2011 буцаад хувьцаат компани болсон.
Opel Automobile GmbH Опел Автомобиле ХХК | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | ХХК |
Үүсгэн байгуулагдсан | 1862 оны 1-р сарын 21 |
Төв байр | Рюсселсхайм, Хессен, Герман |
Удирдлага |
|
Ажилчид | 35.600 (Германд 18.250)[3] (2017 оны 11-р сар) |
Эргэлтийн хөрөнгө | 11,84 тэрбум EUR (2013)[4] |
Салбар | Автомашин үйлдвэрлэл |
Цахим хуудас | www.opel.de |
2017 оны гуравдугаар сард PSA групп нь Германы Опел ХК, Их Британийн автомашин үйдлвэрлэгч Воксхолл Моторс болон европ дахь санхүүгийн байгууллагын хамтаар Женерал Моторс компаниас худалдан авах, мөн одоо зөвхөн харьяа албадын зөвшөөрлийг хүлээж буйгаа мэдэгдсэн юм. Европын Холбооны Комисс 2017 оны долоодугаар сарын 5-нд[5] худалдан авах зөвшөөрөл олгосон ба үүний хүрээнд ПСА групп түрдээ Опел Автомобил ГмбХ болгон эрх зүйн хэлбэрийг өөрчилсөн байна.