![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/Ilja_Jefimowitsch_Repin_011.jpg/640px-Ilja_Jefimowitsch_Repin_011.jpg&w=640&q=50)
Павел Третьяков
From Wikipedia, the free encyclopedia
Павел Михайлович Третьяков (1832 оны арванхоёрдугаар сарын 27 – 1898 оны арванхоёрдугаар сарын 16) нь Оросын нэрт бизнесмен, урлагийг санхүүжүүлэгч, цуглуулагч байв. Түүний нэрээр нэрлэгдсэн уран зургийн галерей нь Москва хотын Третьяковын өргөн чөлөөнд байдаг бөгөөд уран бүтээлийн арвин цуглуулга үзмэрүүдтэй билээ.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/Ilja_Jefimowitsch_Repin_011.jpg/640px-Ilja_Jefimowitsch_Repin_011.jpg)
Түүний ах Сергей Михайлович Третьяков (1824–1892) нь мөн дүүгийхээ үйл хэрэгт хамтран зүтгэгч нь байв.
Зөвлөлтийн одон оронч Людмила Журавлёва 1977 онд Бага гаригийн бүсэд илрүүлсэн нэгэн одыг 3925 Третьяков хэмээн нэрлэн ах дүү Третьяковыг мөнхөлж байв.[1]