![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/Windpark.jpg/640px-Windpark.jpg&w=640&q=50)
Салхины эрчим хүч
From Wikipedia, the free encyclopedia
Салхины эрчим хүч эсвэл салхин цахилгаан станц гэдэг нь сэргээгдэх эрчим хүчний эx үүсвэрийг хэлнэ. Салхинаас эрчим хүчийг гаргаж авахын тулд салхины кинетик энергийг буюу атмосферийн хөдөлгөөнт агаарын урсгалыг техникт ашиглан гаргаж авна. Салхины энергийг техникт маш эртнээс ашиглаж ирсэн бөгөөд ялангуяа салхин тээрэм болон далбаат усан онгоцонд хэрэглэж байв. Харин өнөөдөр салхин турбин ашиглан цахилгаан эрчим хүчийг гаргаж авч байгаа салхины энергийн ашиглалтын хамгийн чухал хэлбэр болж байна. Зөв газар байрлуулан ашиглаж байгаа салхин турбинууд нь уламжлалт дулааны цахилгаан станцуудтай өрсөлдөхүйц хэмжээнд очсон. 2014 оны сүүлээр дэлхийн хэмжээнд угсрагдсан салхин турбины нийт чадал нь 396,6 ГВт байсан ба үүний 142 ГВт нь ази тивд, 134 ГВт нь европ тивд болон 86 ГВт нь америк тивд ашиглагдаж байгаа ажээ.[1] 2012 оны сүүл хүртэл усграгдсан 200.000[2] гаран салхин турбины нийт чадал нь 282 ГВт байсан нь жилдээ 580 ТВт цаг үйлдвэрлэсэн цахилгаан нь, дэлхийн нийт цахилгааны хэрэглээний 3%-ийг бүрдүүлж байна гэсэн үг юм.[3]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/Windpark.jpg/640px-Windpark.jpg)