From Wikipedia, the free encyclopedia
Температур нь биеийн халалтын зэргийг хэмжих нэгжийг хэлнэ. Тэмдэглэгээ нь Т. Температурын хэмжээг илэрхийлэх олон төрлийн нэгжийн шаталбар байдаг. Жишээ нь: Кельвиний, Цельсийн, Фаренгейтын шаталбар гэх мэт. Температурыг хэмжих багажыг термометр гэнэ.
Температур нь байгалийн шинжлэх ухааны бүх салбарт маш чухал хэмжигдэхүүн юм. Температурын үндсэн физик тодорхойлолтыг термодинамикаар тодорхойлдог.
Аливаа биеийн температур нь хэсгээс хэсгийн хооронд болон цаг хугацаа өнгөрөхийн сацуу байнга хувьсан байдаг. Үүнийг жижиг термометрээр юм уу эсвэл тухайн биетийн дулааны цацаргалтыг бүртгэн харж болно. Хэрвээ биетийн температур хэт хурдан өөрчлөгдвөл, эсвэл хэт жижиг хэсгийн температур өөрчлөгдвөл температурыг хэмжихэд хүндрэлтэй болох бөгөөд зарим тохиолдолд хэмжих боломжгүй болно.
Хүрээлэн буй гадаад орчинтой энерги болон бодис солилцохгүй байгаа биетийн температур аяандаа нэгэн жигд болдог. 2 бие дулаан солилцоход халуун биеээс хүйтэн бие уруу дулаан дамждаг. Ижил температуртай хоёр биеийн хооронд дулаан солилцол явагдахгүй. Эдгээр ижил температуртай биесийг дулааны тэнцвэртэй биес хэмээдэг.
Онолын үүднээс байж болох хамгийн хүйтэн температур бол 0 К буюу ойролцоогоор -273.15°C юм. Үүнийг абсолют тэг хэм буюу абсолют тэг температур гэдэг. Абсолют тэг температурлуу дөхөж болох боловч яг абсолют тэг хэмийг бодит физикийн системд гарган авах боломжгүй юм.
Нэгж | Нэгжийн тэмдэг | доод тогтоосон цэг F1 | дээд тогтоосон цэг F2 | Хуваарилалтын интервал | Нээгч | Нээгдсэн жил | Хэрэглээний тархалт |
---|---|---|---|---|---|---|---|
Кельвин | K | T0 = 0 K | Tгфц(H2O) = 273,16 K | Уильям Томсон | 1848 | дэлхий даяар (СИ-нэгж) | |
Цельсийн градус | °C | Tx.цэг(H2O) = 0 °C |
Tб.цэг(H2O) = 100 °C |
Андерс Цельс | 1742 | дэлхий даяар | |
Фаренгейтын градус | °F | Tхөрг. = 0 °F |
Tхүн = 96 °F |
Даниель Фаренгейт | 1714 | АНУ | |
Ранкины градус | °Ra, °R | T0 = 0 °Ra | – | Уильям Ранкин | 1859 | АНУ | |
Делислийн градус | °De, °D | Tx.цэг(H2O) = 150 °De | Tб.цэг(H2O) = 0 °De | Жосеф-Николас Делисле | 1732 | ОХУ (19-р зуун) | |
Реомюрагийн градус | °Ré, °Re, °R | Tx.цэг(H2O) = 0 °Ré | Tб.цэг(H2O) = 80 °Ré | Рене Антуан Ферчаүлт де Реомюр | 1730 | Баруун европ, 19-р зууны сүүл хүртэл | |
Ньютоны градус | °N | Tx.цэг(H2O) = 0 °N | Tб.цэг(H2O) = 33 °N | Исаак Ньютон | ≈ 1700 | байхгүй | |
Рёмерийн градус | °Rø | Tx.цэг(Нуур) = 0 °Rø |
Tб.цэг(H2O) = 60 °Rø | Оле Рёмер | 1701 | байхгүй |
Хэмжилтийн утга \ Нэгж | Фаренгейтийн градус | Ранкины градус | Реомюра | Цельсийн градус | Кельвин |
---|---|---|---|---|---|
Нарны гадаргуу дээрх дундаж температур | 9 941 °F | 10 400 °Ra | 4 404 °R | 5 505 °C | 5 778 K |
Төмрийн хайлах температур | 2 795 °F | 3 255 °Ra | 1 228 °R | 1 535 °C | 1 808 K |
Хар тугалганы хайлах температур | 621,43 °F | 1081,10 °Ra | 261,97 °R | 327,46 °C | 600,61 K |
Усны буцлах цэг (хэвийн даралтанд) | 212 °F | 671,67 °Ra | 80 °R | 100 °C | 373,15 K |
Хамгийн өндөр гадна агаарын хэмжсэн температур | 136,04 °F | 595,71 °Ra | 46,24 °R | 57,80 °C | 330,95 K |
Хүний биеийн температур фарангейтаар | 96 °F | 555,67 °Ra | 28,44 °R | 35,56 °C | 308,71 K |
Усны гурван фазын цэг | 32,02 °F | 491,69 °Ra | 0,01 °R | 0,01 °C | 273,16 K |
Усны хөлдөлтийн цэг (хэвийн даралтанд) | 32 °F | 491,67 °Ra | 0 °R | 0 °C | 273,15 K |
Мөнгөн усны хайлах температур | −37,89 °F | 421,78 °Ra | −31,06 °R | −38,83 °C | 234,32 K |
Хамгийн бага гадаа хэмжсэн агаарын температур | −128,56 °F | 331,11 °Ra | −71,36 °R | −89,2 °C | 183,95 K |
Этанолын хөлдөлтийн цэг | −173,92 °F | 285,75 °Ra | −91,52 °R | −114,40 °C | 158,75 K |
Азотын буцлах цэг | −320,44 °F | 139,23 °Ra | −156,64 °R | −195,80 °C | 77,35 K |
Абсолют тэг хэм | −459,67 °F | 0 °Ra | −218,52 °R | −273,15 °C | 0 K |
Тайлбар: Саарал дэвсгэрээр тэмдэглэсэн нүднүүдээр тухайн нэгжийн уламжлалт тогтоосон цэгийг тодорхойлон тэмдэглэв. |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.