Улаанбаатар
Монгол Улсын нийслэл / From Wikipedia, the free encyclopedia
Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ улаганбагатур, улаан-баа-тар) нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, нийт 9 дүүрэгтэй, нутаг дэвсгэрийн хэмжээ 4,704.4 км2 газартай. 2021 оны эцсээр 1,649,172 хүн оршин сууж байна.
Улаанбаатар
ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ[lower-alpha 1] | |
---|---|
УБ, Нийслэл, Хот | |
Улс | Монгол |
Өргөө байгулагдсан | 1639 |
Одооны газарт төвхнөсөн | 1778 |
Улаанбаатар болсон | 1924 |
Засаг захиргаа | |
• Төрөл | Зөвлөл-менежер |
• Биет | Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал |
• Нийслэлийн засаг дарга ба Улаанбаатар xотын дарга | Хишгээгийн Нямбаатар (МАН)[1] |
Газар нутаг | |
• Нийт | 4,704.4 км2 (1,816.3 миль2) |
Өндөр | 1,350 м (4,429 фут) |
Хүн ам (2023) | |
• Нийт | ▲ 1,640,781 |
• Нягтрал | 311/км2 (810/миль2) |
Цагийн бүс | UTC+08:00 (H) |
Шуудангийн код | 210 xxx |
Бүсийн дугаар | +976 (0)11 |
ХХИ (2018) | 0.810[2] – маш өндөр · 1 |
Улсын бүртгэлийн дугаар | УБ, УН |
ISO 3166-2 | MN-1 |
Вэб сайт | www |
Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.
1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хотын өмнөх суурин байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтсон. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн төв юм.