Умард Чүнчон
From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Умард Чүнчон (Хойд Чүнчон; Чүнчонпүг-ду; сол. 충청북도, 忠清北道 Chungcheongbuk-do; Англи: North Chungcheong Province; Орос: Чхунчхон-Пукто) юм. 1896 онд найман аймгийн нэг Чүнчоныг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. 7,433 км² газарт нь 2010 оны байдлаар 1,512,157 хүн аж төрөн сууж байгаа. Аймгийн засгийн газар нь Чонжү хотод байрладаг.
Умард Чүнчон аймаг
충청북도 | |
---|---|
Chungcheongbuk-do | |
Солонгос галиглал | |
• Хангыл | 충청북도 |
• Ханжа | 忠淸北道 |
• Маккьюн-Райшауэр | Ch’ungch’ŏngbukto |
• Шинэ латинчлал | Chungcheongbuk-do |
Улс | Өмнөд Солонгос |
Бүс нутаг | Хосё |
Нийслэл | Чонжү |
Хуваалт | 3 хот; 8 хошуу |
Засаг захиргаа | |
• Захирагч | Ким Юн-хван (Ард түмний хүч) |
Газар нутаг | |
• Нийт | 7,433 км2 (2,870 бээр2) |
• Байр | 8-р байр |
Хүн ам (10 сар, 2014)[1] | |
• Нийт | 1,578,934 |
• Байр | 7-р байр |
• Нягтрал | 213/км2 (550/бээр2) |
Бэлгэ тэмдэг | |
• Цэцэг | Цагаан замбага |
• Мод | Зелкова |
Аймгийн Нийт Бүтээгдэхүүн (2020) | |
• Нийт | ₩69.6 их наяд $55.7 тэрбум |
ISO 3166 код | KR-43 |
Аялга | Чүнчон |
Вэб сайт | Албан ёсны хаяг (Англи хэл) |
Умард Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Эргэн тойрондоо Кёнги, Канвон, Умард Кёнсан, Өмнөд Чүнчон, Умард Чолла, Тэжон, Сэжун гээд аймгийн зэргийн 7 нутгаар хүрээлэгддэг улсынхаа далайд гарцгүй ганц аймаг нь мөн. Хойд захаар Нурён, зүүнээр нь Субэк гэх улсдаа том гэгдэх уулын нурууд тогтсон байдаг.