From Wikipedia, the free encyclopedia
Уургийн нугаралт гэж, уураг нь өөрийн үүргийг гүйцэтгэх болмжтой болох бүтцийн өөрчлөлтөд буюу конформацд орох процессийг хэлнэ. Уургийн нугаралт нь, полипептидүүд, санамсаргүй хэлхээ) (random coil) төлөвөөс, нугаран, өөрийн өвөрмөц ба үүрэг гүйцэтгэх 3-н хэмжээст хэлбэрт (3D) шилжих физик процесс юм.[1] Уураг болгон, мРНХ дараалалын дагуу хуулбарлагдан (трансляцлагдан) үүсмэгц, амин хүчлүүдийн шугаман хэлхээнээс тогтох, нугалраагүй полипептид эсвэл санамсаргүй хэлхээ гэж нэрлэгддэг хэлбэрт оршдог. Полипептид нь ямар наг тогтвортой 3-н хэмжээст бүтэцгүй байдаг (зургийн зүүн талын дүрс). Уургуудийн хувьд, амин хүчлүүд нь хоорондоо харилцан үйлчлэлцэж тогтвортой 3-н хэмжээст бүтцийг (нугалрасан уураг) үүсгэдэг ба түүнийг натив төлөв гэж нэрлэдэг (зургийн баруун талын дүрс). Үүсэх 3-н хэмжээст бүтэц нь тухайн уургийн амин хүчлийн дарааллаар (Анфинсений догма) тодорхойлогддог.[2] 1980-аад оны үеэс хийж эхлэгдсэн туршилтууд нь амин хүчлийн кодоныг илрүүлсэн ба тэр нь мөн уургийн бүтцэд нөлөөлдөг байх боломжтой.[3]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.