Хар Хидан
From Wikipedia, the free encyclopedia
Хар Хидан[1] буюу Баруун (хожуу) Ляо[2] — Төв Азид төвлөсөн, монгол угсааны кидан үндэстний байгуулсан хант улс байв. Хятадын хойд нутагт төвлөсөн Ляо Улсыг зүрчидийн Алтан улс цохин мөхөөхөд үлдэгдэл нь баруун одож Елюй Даши 1124 онд Хар Хидан улсыг үүсгэжээ. 1218 онд найманы Хүчлүгийг байхад Их Монгол Улсын цэрэг дайлан эзэлснээр мөхсөн.
Тэнгэр уул, Долоон усан, Эмил гол, Тарвагатайн нуруугаар нутаглаж, Баласагун орчим нийслэл тогтож байв.