Хоакин Феникс
From Wikipedia, the free encyclopedia
Хоакин Рафаэль Боттом (Англи: Joaquin Raphael Phoenix; 1974 оны аравдугаар сарын 28; Сан-Хуан) — Америкийн жүжигчин.
Хоакин Феникс Joaquin Phoenix | ||
Хоакин Феникс 2005 онд | ||
Бүтэн нэр | Хоакин Рафаэль Боттом | |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1974 оны 10 сарын 28 | |
Төрсөн газар | Сан-Хуан, Пуэрто-Рико, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1982—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин, хөгжимчин | |
Гавьяа шагнал | «Алтан бөмбөрцөг» (2006) Вольпи кап (2012) |
«Тэмдэг», «Гладиатороор» алдаршиж, «Оскарт» гурав («Гладиаторын» туслах, 2001; «Адтай хөгжимчиний» гол, 2006; «Тэр эмэгтэйн» гол[1], 2013) дэвшсэн. Инээдэм, мюзиклийн төрөлд «Адтай хөгжимчинөөр» «Алтан бөмбөрцөг» гардсан.
Тэр анх телевизийн бүтээлд ах Ривер Феникс, дүү Саммер Феникстэй хамт тоглож гараагаа эхлүүлж байсан юм. Ах — Ривер Феникс жүжигчин агсан; дүү — Саммер Феникс эмэгтэй жүжигчин.
Алдарт жүжигчин маань 2008 онд кино урлагаас гарч буйгаа мэдэгдэн шуугиан тарьж байсан юм. гэсэн ч хэсэг хугацаанд завсарласны дараа тэр 2012 онд "The Master" киногоороо эргэн ирэлт хийсэн ба одууд дундаас хамгийн мундаг эргэн ирэлт хийсэн хүмүүсийн нэгээр тооцогддог. 2013 онд тоглосон "Her" кино нь түүнд асар их нэр хүнд авчирсан ба 2016 оноос эхлэн тус кинонд хамтран дүр бүтээсэн жүжигчин Рүүни Маратай хайр сэтгэлийн холбоотой болсон юм.