From Wikipedia, the free encyclopedia
Хятад хэл (хятадаар 汉语/漢語 Hànyǔ; 华语/華語 Huáyǔ; 中文 Zhōngwén) нь нэг талаас үзвэл нэгэн хэл, нөгөө талаас үзвэл харилцан адилгүй хувиар хоорондоо ойлголцдог хэдэн янз хэлийг багтаасан хэлний бүлэг юм.[2]
Хятад хэл | |
---|---|
汉语; 漢語; Hànyǔ эсвэл 中文; Zhōngwén | |
Угсаатан | Хань Хятадууд |
Газар зүйн тархалт | Хятад хэлний ертөнц: Эх газрын Хятад, Тайвань, Сингапур |
Төрөлх хэлтэн | 1.35 тэрбум (2017–2022)[1] |
Хэлний ангилал | Хятад-Төвөд язгуур
|
Эрт хэлбэр | Прото-Хятад-Төвөд
|
Дэд бүлгүүд |
|
ISO 639-1 | zh |
ISO 639-3 | zho |
Хятад хэлний ертөнцийн газрын зураг
Уугуул хятад хэлээр ярьдаг бүс нутаг
Хятад хэлээр ярьдаг цөөнхтэй бүс нутаг
Хятад хэл уугуул хэл биш харин албан ёсны эсвэл боловсролын хэл болдог бүс нутаг |
Хэлний ангиллаар ямартаа ч Хятад-Төвөд хэлний язгуурын нэг салаа нь болно. Төрөлх хэлт хүмүүс үндсэндээ Хятадад (өнөөгийн БНХАУ, Тайвань) суурьшсан байдаг. Үндэстэн улсаа байгуулсан Хятадууд ялгагдах хэл яриагаа «аялга» гэж үздэг. Харин бусад хэл шинжээч, хятад судлаач нар "Хятад хэлний бүлэг" гээд хэд хэдэн «хэл» болгон ангилжээ.[3]
Дээрх ялгаатай хэсгүүдийг нутаг орны байршлаар Умард (өөрөөр Мандарин гэнэ, 850 сая орчим хэлэлцэгчтэй), Ву (90 сая), Юэ (өөрөөр Кантон, 70 сая), Мин (50 сая), Шиан (36 сая) зэрэг 7-13 бүлэгт багцладаг.
Үүнээс Умард Хятад хэл/аялгануудын доторх Бээжин нутгийн аялгад тохируулсан Баримжаа хятад хэл (Pu tong hua/普通话) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) болон Бүгд Найрамдах Хятад Улс хоёрт төрийн цор ганц, Сингапур улсад албан ёсны 4 хэлний нэг болж хуульчлагдан батлагджээ. Мөн НҮБ-ийн албан ёсны 6 хэлийн нэг болдог.
Бичгийн систем нь хятад үсэг буюу ханз (дүрс бичиг) бөгөөд муж, тойрогоосоо хамаарч уламжлалт эсвэл хялбаршуулсан ханз хэрэглэдэг. Галиг үсгийн хувьд латин цагаан толгойн дээр тулгуурласан Пинь-Инь хэрэглэнэ. Юүе хэлэнд мөн адил латин цагаан толгойнд тулгуурласан Жьюп-Пинь зэргийг ашигладаг. Эртний галиг үсэг болох жүинь нь толь бичгийн хэмжээнд хэрэглэдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.