From Wikipedia, the free encyclopedia
Шатдаг занар нь органик бодисын (кероген) өндөр агуулга бүхий нарийн ширхэгтэй тунамал чулуулаг юм. Шатдаг занараас түүхий газрын тостой төстэй найрлага бүхий шингэн нүүрсустөрөгч гарган авч болно. Шатдаг занар нь геологийн нэр томъёоны хувьд занараас өөр чулуулаг бөгөөд, шатдаг занараас гарган авсан тос нь газрын тосноос бага зэрэг ялгаатай байна[1]. Шатдаг занар нь харьцангуй өргөн тархалттай ашигт малтмал бөгөөд томоохон ордууд АНУ, Бразил, БНХАУ, Эстонид байдаг. Дэлхийн шатдаг занарын нөөц (газрын тосонд шилжүүлсэн нөөц) 2.8–3.3 трилион (2.8–3.3 x 1012) баррель байна[2][3][4][5].
Шатдаг занарыг нэрж (химийн аргаар боловсруулан) синтетик газрын тос, хий гарган авч болно. Энэ шингэн бүтээгдэхүүнийг "шатдаг занарын тос", "хий" гэж нэрлэнэ. Мөн шатдаг занарыг шууд түлш болгон хэрэглэж (шатааж) болохоос гадна химийн болон барилгын материалын түүхий эд болгон хэрэглэж болно[6].
Газрын тосны нөөц шавхагдаж, үнэ ихээр нэмэгдэж буй өнөө үед шатдаг занар нь газрын тосыг орлох эрчим хүчний эх үүсвэр гэж тооцогдож байгаа болно[7][8].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.