From Wikipedia, the free encyclopedia
«Ювентус» (Итали: Juventus Football Club - Juventus F.C. - Хөлбөмбөгийн Ювентус баг; Латин: iuventus - залуу нас) буюу Ювентус ХББ, Ювентус баг, Турины Ювентус, аман ярианд товчоор Юве гэж — Итали улсын Пьемонт мужийн Турин хотод байдаг Италийн хөлбөмбөгийн дээд лиг «Сери А»-д тоглодог мэргэжлийн хөлбөмбөгийн баг юм. 1897 онд үүсэн байгуулагдсан.
1897 онд байгуулагдсан Ювентус баг Сери А-ийн түүхэнд хамгийн агуу буюу 30 удаа түрүүлж (1905; 1925–26; 1930–31; 1931–32; 1932–33; 1933–34; 1934–35; 1949–50; 1951–52; 1957–58; 1959–60; 1960–61; 1966–67; 1971–72; 1972–73; 1974–75; 1976–77; 1977–78; 1980–81; 1981–82; 1983–84; 1985–86; 1994–95; 1996–97; 1997–98; 2001–02; 2002–03; 2011–12; 2012–13; 2013–14), 20 удаа аман хүзүүдсэн. Анх 1905 онд түрүүлсэн бөгөөд сүүлд 2012-2014 онд гурван жил дараалан түрүү авчээ.
Мөн Европын аваргуудын лигийн хошой аварга (1985, 1996), мөн ч таван удаагийн аман хүзүү (1973, 1983, 1997, 1998, 2003) авч, Италийн цомын тэмцээний шувтаргад 14 үлдсэнээс 9-д нь түрүүлжээ. Улсын болон олон улсын чанартай 56 тэмцээнд түрүүлсэн амжилтаараа Европт дөрөвдүгээр байранд эрэмбэлэгддэг. Ювентус хөгжин дэмжигчийн тоогоор улсдаа тэргүүлдэг. Үеийн үед Ювентусын тоглогчид дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ багийг бүрдүүлэхэд голлон орж байв.
1923 оноос хойш Италийн худалдаа, үйлдвэр эрхлэгч Аньеллийн гэр бүл эзэмшин санхүүжүүлж байна. Ювентус 1967 оноос хувьцаат компани болсон. Одоо 600 ажилтантай, 500 сая еврогийн хөрөнгөтэй, орлогын хэмжээгээр дэлхийн хөлбөмбөгийн багуудын эхний аравт тогтмол ордог. Одоо цамцыг FIAT S.p.A, богино өмдийг Adidas нэрийн компани ивээн тэтгэж байна.
2010 оноос эхлэн Андреа Аньелли ерөнхийлөгчөөр, 2014 оноос Массимилиано Аллегри дасгалжуулагчаар ажиллаж байна.
Ювентус Турины олимпын цэнгэлдэхэд хэсэг байрлаад 2011 оноос 41,254 суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барин орсон.
2015 оны 2 сарын 5-ны байдлаар:
Нэр | Он | Тоглолт | |
---|---|---|---|
1 | Алессандро Дель Пьеро | 1993–2012 | 705 |
2 | Гаэтано Ширеа | 1974–1988 | 552 |
3 | Жузеппе Фурино | 1969–1984 | 528 |
4 | Жанлуижи Буффон | 2001-одоо | 515 |
5 | Роберто Беттега | 1971–1983 | 481 |
6 | Дино Зофф | 1972–1983 | 476 |
7 | Жампьеро Бониперти | 1946–1961 | 460 |
8 | Сандро Сальвадоре | 1963–1974 | 450 |
9 | Франко Каузио | 1968, 1971–1981 | 447 |
10 | Антонио Кабрини | 1977–1989 | 440 |
2012 оны 5 сарын байдлаар:
Нэр | Он | Гоол | |
---|---|---|---|
1 | Алессандро Дель Пьеро | 1993–2012 | 290 |
2 | Жампьеро Бониперти | 1946–1961 | 182 |
3 | Роберто Беттега | 1970–1983 | 178 |
4 | Давид Трезеге | 2000–2010 | 171 |
5 | Омар Сивори | 1957–1965 | 167 |
6 | Феличе Борель | 1932–1941, 1942–1946 | 157 |
7 | Пьетро Анастази | 1968–1976 | 131 |
8 | Йон Хансен | 1948–1954 | 124 |
9 | Роберто Бажо | 1990–1995 | 115 |
10 | Федерико Мунерати | 1922–1933 | 114 |
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.