From Wikipedia, the free encyclopedia
Японы өөрийгөө хамгаалах хүчин (яп. 自衛隊) нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Америкт эзлэгдсэн Японы нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдсан Японы зэвсэгт хүчин юм. Дайны дараах ихэнх хугацаанд энэхүү хүчнийг Японы арлаас гадагш гаргахыг зөвшөөрдөггүй байсан. Сүүлийн жилүүдэд энэ хүчнийг олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулдаг болсон.[1] Сүүлийн үед үүссэн хурцадмал байдал, ялангуяа Хойд Солонгос[2] and Хятадтай харилцах харилцаанд үүссэн хурцадмал байдлын улмаас[3] ЯӨХХ болон түүний нийгэмтэй харилцах харилцааны талаар маргаан мэтгэлцээн дахин өрнөжээ.[4]
ЯӨХХ нь нийт 239,430 (2005) бие бүрэлдхүүнтэй бөгөөд эдгээрийн 147,737 нь Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин, 44,327 нь Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчин, 45,517 нь Агаарын өөрийгөө хамгаалах хүчин, 1,849 нь Нэгдсэн штабт хамаарна. Бэлтгэл хүчин 57,899 болно.[5]
Бүхэлд нь хэлэхэд Япон цэргийн өвөрмөц тогтолцоотой. ЯӨХХ-ний бүх бие бүрэлдхүүн албан ёсоор иргэний албан хаагчид бөгөөд: дүрэмт хувцастай эдгээр бие бүрэлдхүүнийг иргэний тусгай албан хаагчдын нэгэн адил ангилдаг ба Батлан хамгаалах яаманд ажилладаг ердийн иргэний албан хаагчдад захирагддаг. Цэргийн нууц, цэргийн хууль, цэргийн албан хаагчийн үйлдсэн хэрэг гэж байхгүй. Баазын дотор эсвэл гадна, албан үүргээ гүйцэтгэж байхдаа эсвэл гүйцэтгээгүй байхдаа үйлдсэн, цэргийн буюу цэргийн бус шинжтэй аливаа хэрэг зөрчлийг ердийн журмаар иргэний шүүхэд зохих харъяаллын дагуу шийдвэрлэдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.