Лондон
From Wikipedia, the free encyclopedia
Лондон нь Их Британийн нийслэл, дэлхийн зүг зүгийн жуулчдыг татдаг алдартай, түүхт хот. Их Лондонгийн Удирдлагын тухай хууль 1999 онд батлагдаж, Лондонгийн Захирагч болон Чуулганы эрх зүйн хэм хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд 2000 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр болсон байна. Лондон хот түүхэндээ 1191 оноос Лорд Мэртэй байжээ. Одоогийн Лондонгийн Захирагчийн үүрэг бол нийслэлийг хэтийн чиглэл хандлагатай хөгжүүлэх явдал юм байна. Цагдаа, гал түймэр, болон түргэн тусламжийн алба, төлөвлөлт, тогтвортой хөгжил болон байгаль орчныг хамгаалах, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон тулгамдсан асуудлуудыг зохицуулах үүргийг Захирагч хүлээдэг.
Лондон | |
---|---|
Тусгаар улс | Нэгдсэн Хаант Улс |
Орон | Англи |
Муж | Лондон |
Нутаг | Их Лондон Лондонгийн Сити |
Ромчууд суурьшсан | МЭӨ 47; 1977 жилийн өмнө (47)[1] Лондиниум нэрээр |
Дүүрэг | Лондонгийн Сити ба 32 дүүрэг |
Засаг захиргаа | |
• Төрөл | Гүйцэтгэх засаглал ба зөвлөлдөх ассемблей |
• Биет | Их Лондоны Захиргаа • Хотын дарга Садик Хан (Л) • Лондоны Ассемблей |
• Лондонгийн Ассемблей | 14 тойрог |
• НХУ Парламент | 73 тойрог |
Газар нутаг | |
• Нийт[upper-alpha 1] | 1,572 км2 (607 бээр2) |
• Хотын нутаг | 1,737.9 км2 (671.0 бээр2) |
• Бөөгнөрөл | 8,382 км2 (3,236 бээр2) |
• Лондонгийн Сити | 2.90 км2 (1.12 бээр2) |
• Их Лондон | 1,569 км2 (606 бээр2) |
Өндөр | 11 м (36 фут) |
Хүн ам (2021)[3] | |
• Нийт[upper-alpha 1] | 9,002,488[4] |
• Нягтрал | 5,666/км2 (14,670/бээр2) |
• Хотын нутаг | 9,950,000 |
• Бөөгнөрөл | 14,257,962[5] (1-р) |
• Лондонгийн Сити | 8,706 (67-р) |
• Их Лондон | 9,425,622 |
Иргэдийн нэршил | Лондончууд |
GVA (2020) | |
• Нийт | £504 тэрбум (€566 тэрбум) |
• Нэг хүнд ноогдох | £55,974 (€62,913) |
Цагийн бүс | UTC (Гринвичийн стандарт цаг) |
• Зун (ЗЦ) | UTC+1 (Британийн зуны цаг) |
Шуудангийн код | 22 areas
|
Бүсийн дугаар | 9 бүсийн дугаар
|
Төсөл | £19.376 тэрбум ($25 тэрбум)[7] |
Олон улсын нисэх онгоцны буудал | Лондон дотор: Heathrow (LHR) City (LCY) Лондоны гадаа: Gatwick (LGW) Stansted (STN) Luton (LTN) Southend (SEN) |
Түргэн тээврийн систем | Лондоны метро |
Цагдаа | Нийслэлийн (Их Лондон нутаг) Лондонгийн Сити (Лондонгийн Сити) |
Түргэн тусламж | Лондон |
Гал команд | Лондон |
GeoTLD | .london |
Вэб сайт | www.london.gov.uk |
Их Лондонгийн Зөвлөл нь анх 1986 онд бий болсон бөгөөд эрх зүйн шинэ зохицуулалтын дагуу Чуулган болж өөрчлөгдөн, Лондонгийн Захирагчийн сонгуультай нэг өдөр зэрэг явагддаг сонгуулиар Лондонгийн Чуулганы 25 гишүүн сонгогддог байна.
Лондон бол хөгжингүй орнууд дахь хамгийн их барилгажсан, Европын Холбооны хамгийн шигүү суурьшилтай, хамгийн том хотуудын нэг юм. Лондон долоон сая байнгын оршин суугчидтай. Британийн хүн амын 12 хувь нь оршин суудаг хэдий боловч хүн амын өсөлтийн 70 хувийг Лондон хангаж байдаг онцлогтой. Учир нь Лондон Британийн дундаж наслалттай харьцуулахад харьцангуй залуу хот ажээ.
Лондон бол Англи болон Нэгдсэн Вант хоёр улсын нийслэл хот юм. Хотыг эрт цагт Ромчууд олсон түүхтэй бөгөөд Лондон гэж нэрлэжээ. Анх 2 мянган жилийн өмнө үүсэн бий болжээ. Лондон хотын төв хэсэгт дундад зууны үеэс хадгалагдаж ирсэн нэг милл орчим талбайтай эртний Лондон хот байдаг. Хэдий тийм боловч XIX зууны сүүл үеэс Лондон гэдэг нэр дэлхий дахинаа алдаршжээ. Өнөө үед хотын хурал болон хотын даргыг өөрсдөө сонгодог удирдлагын хэлбэртэй, муж болтлоо хүрээгээ тэлсэн агуу Лондон болжээ.
Лондон бол дэлхийн эдийн засаг, санхүүгийн томоохон төвүүдийн нэг болсон үндэсний хот юм. Хотын төвд Нэгдсэн вант улсын шилдэг 100 компанийн талаас илүү, Европын хамгийн том 500 компанийн 100 –гаас илүү компаниудын оффис нь байрладаг.
Лондон хот нь дэлхийн нийгэм улс төр, шоу цэнгээн, мэдээлэл, хэв загвар, соёл урлагт өөрийн хувь нэмрээрээ нөлөөлж байдаг. Аялал жуулчлал нь үндсэндээ орон нутгийн болон гадаадын жуулчдаас бүрддэг. Лондон хотод 1908 болон 1948 оны Зуны олимпийг зохион байгуулсан бөгөөд одоо 2012 оны зуны олимпийг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Дэлхийн түүх дурсгалын өвийн санд Лондонгийн цамхаг, Greenwich түүхийн дурсгалт суурин, Royal Botanic Kew цэцэрлэгт хүрээлэн, Westminster, Westminster Abbey ордон ба St. Margaret сүмээрээ бүртгэгдсэн байдаг.
Лондонд гадаадын 300 гаруй хэлээр ярьдаг, хэл соёл, шашин шүтлэг өөр өөр хүмүүсийн амьдардаг. 2007 оны долдугаар сарын албан ёсны мэдээгээр 7,556,900 гадаадын хүн амьдарч байсан.