АСЕАН
From Wikipedia, the free encyclopedia
АСЕАН - Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (англиар- Association of South East Asian Nations) нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс орох ба Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын Гадаад хэргийн яамны сайд (Индонезийн Адам Малик, Малайзийн Абдул Разак, Сингапурын С.Раджаратнам, Тайландын Танат Кхоман, Филиппины Нарцисо Рамос) нар 1967 оны 8 дугаар сарын 8-нд Тайландын Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсэг зурснаар АСЕАН-ы үндсийг тавьжээ. Хожим бүс нутгийн Бруней /1984.01.07/, Вьетнам /1995.07.28/, Лаос, Мьянма /1997.07.23/ болон Камбож/1999.04.30/ зэрэг улсууд гишүүнээр элссэнээр бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээ нь өргөжин тэлжээ. Холбооны зорилго нь: Бүс нутагт эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн дэвшил, эдийн засгийн түргэн өсөлт, аж үйлдвэр, тээвэр, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, бүсийн энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийт орнуудын ашиг сонирхлын үүднээс хамтын ажиллагаа худалдааг хөгжүүлэх явдал юм. АСЕАН нь хуурай газрын 4,46 сая км2 газар нутгийг хамрах ба дэлхийн нийт хуурай газар нутгийн 3%, хүн амын хүн амын 8,8% ба ойролцоогоор 600 сая хүмүүс оршиж байна. 2010 онд нэрлэсэн ДНБ нь 1,8 триллионоор өсжээ. АСЕАН ганцаар оршин байсан бол дэлхийн эдийн засгийн томоохон улсуудын тоонд орж, АНУ, БНХАУ, Япон, ХБНГУ, Франц, Бразил, Англи, Итали улсуудын ард бичигдэх байжээ.
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг ASEAN | ||
---|---|---|
ЗӨАБНХАН-ийн гишүүд | ||
Англи нэршил | Association of Southeast Asian Nations | |
Байгууллагын төрөл | Бүс нутгийн хамтын ажиллагаа | |
Байгууллагын төв | ||
Дарга | жил бүр солигддог | |
Ерөнхий нарийн бичиг | Лэ Луонг Мин | |
Гишүүн улсууд | 10: | |
Талбай | 4.480.331 км², үүнээс эх газар: 2.071.452 км² | |
Хүн ам | 611 сая (2013)[1] | |
Хүн амын нягтрал | 135,5 хүн км² тутамд | |
Дотоодын нийт бүтээгдэхүүн |
2.412 тэрбум US$[2] | |
Нэг хүнд оногдох ДНБ |
3.974 US$ | |
Байгуулагдсан | ||
Мөнгөний нэгж |
| |
Төрийн дуулал | The ASEAN Way[3] | |
Цагийн бүс | UTC+6:30 - UTC+9 | |
Охин байгууллага |
| |
asean.org |
2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцох ажиглагчийн статусыг АСЕАН-д олгож, хариуд нь АСЕАН “яриа хэлэлцээний түнш”-ийн статус НҮБ-д олгосон байна.