From Wikipedia, the free encyclopedia
Гурвалжин будаа буюу тарианы сагаг (Латин: Fagopyrum esculentum эсвэл Fagopyrum sagittatum; өвөр монголоор:saag; монг.ᠰᠠᠭᠠᠭ) нь үрийн (хүнсний) эсвэл бүрхүүл ургамлын (ногоон бордуур) зориулалтаар тариалагддаг, өвслөг, нэг наст, сагагийн төрлийн нэгэн зүйл ургамал.[2] Түүнийг татаар сагагаас (Fagopyrum tataricum) ялгахын тулд Япон гурвалжин будаа гэж мөн нэрлэдэг.[3]
Гурвалжин будаа Fagopyrum esculentum | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Fagopyrum esculentum Мёнх | ||||||||||||||
Ижил утгатай нэршил[1] | ||||||||||||||
|
Тарианы сагаг нь дулаанд дуртай ургамал юм. Түүний үр хөрсний температур 7-8 С° хүрэхэд ургаж эхлэх боловч 15-30 С°-д ургалт илүү сайн явагддаг. Тарианы сагагийн соёолж нь хүйтэнд маш мэдрэмтгий ба -2 С° температурт гэмтэж, -4 С°-д үхдэг. 12 С°-с бага, 30 С°-с их температурт ургалт мууддаг. Цэцэглэлт ба үр үүсч боловсрох үеийн оптимум температур 17-25 С° бөгөөд агаарын харьцангуй чийг 50 хувиас багагүй байх шаардлагатай. Энэ үедээ гэрэлийг ихээр шаарддаг. Тарианы сагаг нь үржил шимтэй, хөнгөн агааржилт сайтай хөрсөнд хурдан ургадаг. Хатаах үйлчилгээтэй салхинаас хамгаалсан ойгоор хүрээлэгдсэн, нуур цөөрмийн ойролцоох талбайд ургац арвин өгдөг. Тарианы сагаг нь хүчиллэгийг тэсвэрлэх чадвартай ч бага хүчиллэг, саармаг уруу дөхсөн хөрсөнд илүү ургадаг. Тарианы сагаг нь чийгэнд дуртай ургамал ба энэ үзүүлэлтээрээ амуу тариануудаас нэгдүгээрт орно. Хөрсний чийглэг 20-30% ба оптимум температурт нэгэн зэрэг хурдан соёолдог.
Тарианы сагагийн сайн өмнөгчүүдэд эрдэнэ шиш, төмс, чихрийн манжин, буурцагт ургамлууд багтдаг. Тарианы сагагийг рапс, гич, наран цэцэгийн дараа тариалахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр ургамлын унацын ургалт идэвхитэй явагдах ба тэдгээрийг тарианы сагаг тариалсан талбайд хянах боломжгүй байдагт оршино. Тарианы сагаг нь эрдэс тэжээлийн, ялангуяа фосфатын хүчтэй хэрэглэгч тул түүний дараа тариалах ургамлын сонголтыг зөв хийх нь чухал. Боловсорч гүйцсэн тарианы сагаг хялбар асгарах тул дараачийн тарималын үед сагагийн унацын ургалт явагдана гэдгийг мөн тооцох хэрэгтэй. Тарианы сагаг нь бусад ургамалтай харьцуулахад бага хамжээний органик массыг үлдээх ба энэ нь хөрсийг хучлагагүй үлдээж элэгдэлд өртөх магадлалыг нэмэгдүүлнэ. Иймд сагагын дараа талбайд хучлага үүсгэх үет таримал (улаан буудай, арвай г.м.) тариалах нь илүү зохимжтой. Мөн үет тарималд сагагийн унацыг хянах гербицидын сонголт бий. Тарианы сагаг өвчинд нэрвэгдэх асуудал ховор тохиолдогч ч урьдчилан сэргийлэх зорилгоор түүний дахин тариалах интервалыг 3 жилээс багагүй байлгахыг зөвлөдөг.
Олон хүчин зүйлээс хамааран нэг га талбайд 30 - 90 кг үр ноогдуулан тариалдаг. Хөрсний шинж чанар ба тариалалтын хугацаанаас хамаарч үрийг суулгах гүнийг тодорхойлох ба шаварлаг хүнд хөрсөнд 2-5 см, түргэн хатдаг хөнгөн хөрсөнд 6-7 см, их хуурай тохиолдолд 8-10 см гүнд суулгах болох ч 5 см-с илүү гүнд суулгахыг зөвлөдөггүй. Хугацааны хувьд хөрсний үрийн суултын гүн 12-15 С температуртай болж халсан үед тариалалтыг хийхэд тохимромжтой. Тарианы сагагийг бусад зусах тарималуудын хамгийн сүүлд тариалдаг ба энэ нь үрлэх төхөөрөмжийн ажлын ачаалалд эерэгээр нөлөөлдөг. Манай оронтой ойролцоо өргөрөгт оршдог АНУ-ын Хойд Дакота мужийн тариаланчид, сагагийг 5-р сарын 25-с 6-р сарын 10-ны хооронд үрэлдэг.
Нэг тн үр ба мөн хэмжээний ногоон масс бий болоход азот 44 кг, фосфор 25 кг, кали 75 кг шаардагдана. Тарианы сагагийн эерэг тал нь хөрсөнд агуулдагдах муу уусдаг фосфатуудыг шингээх чадвартай байдагт орших ба түүний энэ чадавхи үетэний овгийн ургамлуудтай харьцуулахад дөрөв дахин их байдаг.
Тарианы сагаг шиг хурдан хөгждөг бүрхүүл ургамал цөөхөн оршдог. Түүний пирамид хэлбэрийн үр нь 3-5 хоногт соёолж, хоёр долоо хоногт 7,5 см өргөнтэй том навч бий болж хөрсийг сүүдэрлэн хучдаг. Тарианы сагаг нь нэг га талбайд дөнгөж 0.8-1.2 тн ногоон массыг бий болгодог ч энэ нь богино хугацаанд 6-7 долоо хоногийн дотор бий болдог. Тарианы сагагийн үлдэгдэл нь мөн хурдан задарч дараагийн ургамалд тэжээлийн эх үүсвэр болдог.[4]
Тарианы сагагийн бусад ургамлыг дарангуйлах чадвар нь нэг наст хог ургамлуудад хүчтэй нөлөөлдөг. Түүнийг мөн хог ургамалтай тэмцэх механик боловсруулалтын дараа олон настыг дарангуйлах зорилгоор тариалдаг. Механик боловсруулалт ба тарианы сагагийн хослолоор арзгар азаргана (Cirsium arvense), хөдөөний шаралзгана (Sonchus arvensis), сүүт өвс (Euphorbia), цангуу (Lepidium) зэргийг идэвхитэй дарж болно.[5]
Тарианы сагаг нь ургамалд шингэх боломжгүй фосфорыг (магадгүй, кальцийг мөн адил) шингээх ба түүний үлдэгдэл ялзран задрах үед эдгээр тэжээлүүд нь дараагийн тарималд хүртээмжтэй болдог. Тарианы сагагийн үндэс нь сул хүчлийг ялгаруулж тэр нь хөрсөн дэх эрдэс фосфат г.м. тэжээлүүдийг чөлөөлдөг. Энэ хүчил нь мөн удаан чөлөөлөгддөг органик тэжээлүүдийг идэвхижүүлдэг. Тарианы сагагийн нягт, үсэрхэг үндэс нь хөрсний 25 см гүнийг хамарсан, тэжээлийг шингээх идэвхитэй гадаргуйн талбайтай үеийг бий болгодог.
Тарианы сагаг нь үетний овгийн үр тариануудтай харьцуулахад, үржил шим багатай ба задарч буй органик өндөртэй хөрсүүдэд илүү ургадаг. Ийм учир түүнийг хэт ашиглагдаж элэгдэлд өртсөн талбайг нөхөн сэргээх зорилгоор тариалдаг. Хэдий ийм чадвартай ч, тэрээр нягтарсан, хэт хуурай эсвэл хэт нойтон хөрсөнд муу ургадаг.
Тарианы сагагийн жижиг цагаан цэцгүүд нь ашигтай шавьжуудыг татаж, тэдгээр нь бүүрэг, хачиг болон бусад хортон шавьжуудтай тэмцэнэ. Эдгээр ашигт шавьжуудад дүнгэнүүр ялаа (Syrphidae), махчин зөгий (predatory wasps), махчин цохууд (minute pirate bugs), тахинид ялаа (tachinid flies) ба шүрэн цох зэрэг багтана. Тарианы сагагийн цэцэглэлт нь тариалсанаас хойш 3 долоо хоногийн дараа эхлэх боломжтой ба 10 хүртэл долоо хоног үргэлжлэх чадвартай.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.