From Wikipedia, the free encyclopedia
Порше 991 нь хамгийн анх 1963 онд Порше 911-ийг нийтэд танилцуулснаас хойших долоо дахь үеийн загвар юм. Түүнийг албан ёсоор 2011 оны есдүгээр сарын 15-нд 64 дэх удаагаа зохиогдсон Франкфуртын спорт загварын автомашины үзэсгэлэн худалдаан дээр танилцуулжээ.[2]
Порше | |
---|---|
Порше 991 Каррера Купье | |
991 | |
Худалдааны нэршил: | Порше 911 |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2011-09 оноос хойш |
Ангилал: | Спорт автомашин |
Их биеийн хэлбэр: | Купье, Кабриолет, Родстер |
Хөдөлгүүр: | Бензин мотор: 3,0–3,8 литр (257–427 кВт) |
Урт: | 4491–4507 мм |
Өргөн: | 1808–1880 мм |
Өндөр: | 1295–1303 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2450–2457 мм |
Хоосон жин: | 1380–1675[1] кг |
Өмнөх загвар: | Порше 997 |
Дараах загвар: | байхгүй |
Өмнөх үеийн загвараа бодвол гадна дизайны хувьд бага зэргийн өөрчлөлтүүд хийгдсэн. Тэнхлэг хоорондын зай 100 миллиметрээр сунгагдсан боловч ерөнхий урт нь 56 миллиметрээр л уртассан байна.
Шинэ хийцтэй арын LED-гэрэл нь 997-г бодвол хийцийн хэлбэрийн хувьд нарийн болсон. Мөн урд хормойвчийг бага зэрэг өөрчлөн агаар оруулгын талбайг нэмэгдүүлж өгчээ. Гадна талын хоёр толь нь 993-н хийцтэй адил хаалган дээрээ бэхлэгдсэн байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.