Монгол
Дорнод Ази дахь тусгаар тогтносон улс / From Wikipedia, the free encyclopedia
Монгол Улс[10] нь дорнод болон төв Азид орших бүрэн эрхт улс. Хойгуураа Оросын Холбооны Улс, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Улсын нийслэл нь Улаанбаатар бөгөөд улс доторх цорын ганц саятан хот юм.
Монгол улс
| |
---|---|
Төрийн дуулал: "Монгол улсын төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Улаанбаатар |
Албан ёсны хэл | Монгол хэл |
Албан бичиг | Монгол бичиг Кирилл бичиг[1] |
Угсаатны бүлгүүд (2020[2]) |
|
Шашин (2020[2]) |
|
Ард түмний нэршил | Монголчууд |
Төр засаг | Нэгдмэл Парламентын засаглалтай бүгд найрамдах улс[3] |
Ухнаагийн Хүрэлсүх | |
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ | |
Гомбожавын Занданшатар | |
Хууль тогтоох байгууллага | Улсын Их Хурал |
Түүх | |
МЭӨ 209 | |
1206 | |
1911 оны 12 сарын 29 | |
• Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдав | 1924 оны 11 сарын 26 |
1992 оны 2 сарын 13 | |
Газар нутаг | |
• Нийт | 1,564,116 км2 (18) |
• Усны эзлэх талбай (%) | 0.67[4] |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 3,396,788 [5] (?) |
• Нягтаршил | 2.07/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2019 тооцоо |
• Нийт | $47 тэрбум[6] (115) |
• Нэг хүнд ноогдох | $14,270[6] (93) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | $16.81 тэрбум[6] (?) |
• Нэг хүнд ноогдох | $4,946[6] (?) |
ОТББИ (2018) | 32.7[7] дундаж |
ХХИ (2019) | ▲ 0.737[8] өндөр · 99 |
Мөнгөний нэгж | Төгрөг (MNT) |
Цагийн бүс | UTC+7/+8[9] |
Огнооны формат | жжжж.сс.өө |
Жолооны тал | баруун гарын |
Утасны томьёо | +976 |
ISO 3166 код | MN |
Домэйн нэр | .mn, .мон |
Монгол улс нь 1,564,116 км2 талбай нутаг дэвсгэртэй, 2022 оны байдлаар 3.398 сая гаруй хүн амтай байна. Нийт хүн амын 95 хувийг монгол үндэстэн, 4 гаруй хувийг Казак үндэстэн эзэлдэг.
Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн анх суурьшсан цагаас эхлэн нүүдэлчин соёл иргэншил эзэгнэн, Монголын Хүннү, Сяньби, Нирун, Түрэг Уйгур, Кидан улс байгуулагдан оршин тогтнож байв. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулан Евроазийг эзэлсэн эзэнт гүрнийг үүсгэн байгуулжээ. Түүний ач хүү Хубилай хаан Хятадын эх газрыг бүхэлд нь эзэлж, Юань улсыг (1271-1368) байгуулж улсын нийслэлийг Дайду буюу одоогийн Бээжинд шилжүүлсэн байна. Юань улс унасны дараа төрийн нэгдмэл захиргаа суларч монголчууд бие даасан шинжтэй хэд хэдэн хэсэгт хуваагдан орших болсон.
17-18-р зуунд Зүрчидийн Манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон. 20-р зуунд Монгол улс нь олон улсад тусгаар тогтнолоо бүрэн олж авсны дараа нийгэм, эдийн засаг, төр захиргааны хувьд Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист орнуудтай хамтын ажиллагаа бүхий холбоотон улс байв. 1924 онд түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүгд Найрамдах Ардын засаглалыг тунхаглаж, социалист орон болсон.
1990 оны Ардчилсан хувьсгалаар Монгол Улс социализмаас ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засагт нийгэмд шилжин орсон.
Монгол улс нь хөгжиж буй орон юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортолдог. Мөнгөний нэгж — төгрөг.
Монгол улс нь НҮБ-ын 191 улс болон [Ариун Сэнтий], [Палестин], Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Валютын Сан, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн улс юм.