X&Y
From Wikipedia, the free encyclopedia
X&Y нь Британий алтернатив рок чиглэлээр тоглодог Coldplay хамтлагийн 3 дахь студи цомог юм. Уг цомог Их Британи-д 2005 оны 6 сард Parlophone лабэлээр цацагдсан. Цомог электроник хөгжмийн хэмнэлийг агуулсан ба продюсераар хамтлагийнхан болон Британий продюсер Дэнтон Саффл ажиллажээ. Цомгийг бүтээх ажил зарим үед асуудалтай тулгарч байв. Цомгийн продюсераар анх Кэн Нэлсон ажиллах байсан боловч Coldplay нилээд олон дуу зохиочихсон байсан тул ердөө 4-н дуун дээр нь ажиллажээ. Цомгийн нүүр зураг нь ерөнхийдөө өнгө өнгийн дөрвөлжнүүдээс тогтсон бөгөөд Баудотын кодоос санаа авч хийжээ.
X&Y | |||||
---|---|---|---|---|---|
Coldplay-н Студи цомог | |||||
Худалдаанд гарсан | 2005 оны 6 сарын 6 | ||||
Бичүүлсэн | 2004-2005 он хүртэл | ||||
Жанр | альтернатив рок | ||||
Нийт хугацаа | 62:35 | ||||
Хэл | Англи | ||||
Шошго | Parlophone,Capitol | ||||
Продюсер | Дэнтон Саффл, Колдплей, Кэн Нилсон (4 дуу) | ||||
Coldplay хронологи | |||||
|
Цомогт нийт 12 дуу багтсан ба нэмэлт "Til' Kingdom Come" гэсэн дуутай. Уг дуу нь цомгийн жагсаалтад байхгүй боловч цомог дотор нэмэлтээр багтсан байна. Энэ дууг анх дууг зохиолцсон Америкийн хөгжмийн зохиолч Жонни Кэш-ийн дурсгалд зориулж гаргажээ. "Talk" сингл нь анх цомгийн гол сингл болохоор төлөвлөгдөж байсан ч цомог цацагдахаас урьд 2005 оны эхээр онлайнаар алдагдсан тул цомгийн В хэсэгт оржээ.
Цомгийн анхны нэр нь Zero Theory. X&Y цомог гарснаасаа хойш олон амжилт авчирсан бөгөөд дэлхий даяар нилээд олон улсын chart-г тэргүүлсэн байна. Их Британы мөн АНУ-н цомгийн жагсаалтыг тэргүүлсэн ба АНУ-д тэрггүлсэн анхны цомог нь болжээ. 2005 онд л гэхэд 8.3 сая хувь борлогдсоноор тус оны хамгийн их борлуулалттай цомог болсон. Одоогийн байдлаар цомог дэлхий даяар 11 сая хувь борлогдоод байна.
Шүүмжлэгчдээс олон янзын үнэлгээ авсны ихэнхи нь эерэг бөгөөд Metacritic-ээс 72/100 гэсэн үнэлгээ авсан. Цомгоос "Speed of Sound", "Talk", "The Hardest Part", "What If", "Fix You", "White Shadows" гэсэн синглүүд гарчээ.