Алшаа аймаг

From Wikipedia, the free encyclopedia

Алшаа аймагmap
Remove ads

Алшаа аймаг (мо.б. alaša ayimaɣ; Хятад: 阿拉善盟 Ālāshàn Méng) — БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗОаймаг. Засгийн газар нь Баянхот балгасанд байрладаг.

Quick facts Алшаа аймаг 阿拉善盟 • ᠠᠯᠠᠱᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ, Улс ...
Quick facts Алшаа аймаг, Хятад нэр ...

Нутаг дэвсгэр - 267,574 км², хүн амын тоо - 196,279 (2000 оны тооллого).

Remove ads

Газарзүй

Алшаа аймаг 267.574 км² талбайтайгаараа Өвөр Монголд хамгийн том засаг захиргааны нэгж юм. Ихэнх нутаг нь говь, цөл байдаг. Энд Тэнгэр, Бадайн жаран, Улаанбух зэрэг элсэн цөл байж, нутгийн умард хэсэг Говийн өмнөд хэсэг болдог. Аймгийн баруун хэсгээр байх Эзнээ гол, Гашуун нуур, Сов нуур зэргийг онцлож болно. Аймгийн зүүн болон өмнөд талаар Алшаа уул мэтийн уулстай.

Алшаа аймаг ӨМӨЗО-ы хотуудтай зүүн талаараа, Ганьсү мужтай баруунаараа, Ниншя - Хотонгийн ӨЗО-тэй баруун урд талаараа хаяа залгадаг бол хойд талаараа Монгол улстай (Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай) хиллэдэг байна.

Эрдэс баялаг

Алшаад 86 төрлийн (ӨМӨЗО-д олдсон эрдсийн 71.67%-тай тэнцэх) 416 орд газрыг нээжээ. Үүнээс 40 төрлийнхийг одоогоор олборлож, дахин 14-ийнх нь хэрэглэх боломжийг судлан бэлтгэж байгаа.[1]

Remove ads

Засаг захиргааны хуваарь

Thumb
Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)

Алшаа аймаг дотроо 3 хошуунд хуваагддаг.

More information #, Монгол нэрийдэл (кирилээр) ...
Remove ads

Хүн ам

2000 онд тус аймагт 196,279 хүн оршин суудаг гэж бүртгэгджээ. Үүнээс үзвэл Өвөр Монголын хамгийн цөөн хүн амтай хоёрдугаар түвшний нэгж (аймаг эсвэл тойргийн энтэй хот) юм. Олонх нь Хятад үндэстэн, цөөнхөөс 44,630 (22.74%) Монгол үндэстэн байдаг аж. Алшаа зүүн, баруун хошуунд Хошууд ястан, Эзнээ хошуунд Торгууд ястан Монголчуудын цөм нь болдог.

More information Ард түмэн, Хүний тоо ...

Зүүлт

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads