Польш
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Польш буюу албан ёсоор Бүгд Найрамдах Польш Улс (пол. Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Хүн ам нь 2022 оны байдлаар 38 сая орчим байсан бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 80 орчим % католик шашинтай. Нийслэл нь -Варшав хот үүнээс гадна Краков, Лодзь буюу Лодзь, Вроцлав, Познань, Шчецин, Гданьск зэрэг том хотуудтай. Улсын албан ёсны хэл нь -польш хэл.
Remove ads
Байршил
Польш улс Балтын тэнгис Карпатын нуруу хооронд орших бөгөөд зүүн хойд талаараа Оросын Холбооны Улс (Калининград мужтай 210 км), Литва (104 км), зүүн хэсгээрээ Беларусь (418 км), зүүн урдуураа Украин (535 км), өмнөд талаараа Словак (541 км), урдуураа Чех (796 км), баруун талаараа Герман (467 км) гэх 7 улстай хуурай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,696 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т ордог буюу Монгол Улсаас 5 дахин бага юм.
Remove ads
Түүх


966 онд захирагч I Миешко Католик шашин хүлээн авч Польш улс анх бүрэлдэн тогтсон гэдэг. Польш нь 1025 онд Вант улс болсон бөгөөд 1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. Польшид Европ тив дахь анхны 1791 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн хууль баталсан байна. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутгийг нь Прусс, Орос, Австри гурван улс хувааж авчээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн Гэрээний дагуу тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт ээлжлэн эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын удирдлага дор "Зүүн эвсэл"-ийн Социалист Бүгд найрамдах улс болсон байна.
1989 онд Эв санааны нэгдэл хөдөлгөөний ачаар коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 аймаг буюу войевүдство-с (пол. województwo) бүрэлдсэн нэгдмэл бөгөөд парламентын засаглалтай орон юм.
Польш Улс нь анх НҮБ байгуулахад оролцсон 51 гишүүний нэг бөгөөд 1999 оны 3-р сарын 12-ноос НАТО, 2004 оны 5-р сарын 1-ээс Европын Холбооны гишүүн бөгөөд 2007 оны 12-р сарын 21-нээс Шенгений орнуудын нэг болсон. Эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон.
Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг. 1 злот нь 0.27 орчим ам доллартай тэнцэх ханштай. Задгай мөнгийг нь грош гэнэ.
Remove ads
Хүн ам
Польш улсын хүн ам 2024 оны байдлаар 37 сая 563 мянга байв. Орчин үеийн Польш бол дэлхийн хамгийн нэг үндэстний улсуудын нэг юм. 2021 оны хүн амын тооллогоор Польшийн хүн амын 98.84 % нь өөрсдийгөө польш үндэстэн гэж тодорхойлсон бөгөөд 99.56% нь гэртээ Польш хэлээр ярьдаг гэж мэдэгджээ. Тус улсын хүн амын 3.8% нь өөрсдийгөө бусад үндэстэн гэж тодорхойлсон бөгөөд хамгийн том үндэстэн бол силезчууд (1.57%), кашубчууд (0.47%), германчууд (0.38%), украинчууд (0.22%), белорусууд (0.15%), англичууд (0.14%), америкчууд (0.07%), италичууд (0.07%), еврейчүүд (%), 5.0.5. (0.04%) юм.
Сүүлийн жилүүдэд Польшийн хүн ам цагаачлал нэмэгдэж, төрөлт буурсантай холбоотойгоор аажмаар буурч байна. Тус улс Европын холбоонд элссэний дараа олон тооны польшууд ажил хайж Баруун Европын орнууд руу цагаачилжээ.
Төрийн байгуулалт, засаг захиргаа
Польш улс нь төрийн байгуулалтын хувьд парламентын (Сенат, Сейм) засаглалтай. Ерөнхийлөгч нь Карол Навроцки. Ерөнхий сайд — Дональд Туск.
Польшийн нэгдүгээр түвшний (том) засаг захиргааны нэгжийг польшоор "województwo" гэдэг. Үүний эртний утга нь монголоор «цэргийн ноёны эзэмшил нутаг» гэнэ. "Орос-Монгол толь" (1982)[11]-т воевод - «мужийн цэргийн ноён» гэж, воеводство - «муж» гэж орчуулагдсан байдаг. 1999 оноос доорх нэр бүхий 16 муж болон өөрчлөн байгуулагджээ[12]: Аймгууд нь цаашлаад повят, гмин гэж хуваагддаг байна.
Бага Польш - төв хот нь Краков
Варми-Мазури - төв хот нь Ольштын
Доод Силези - төв хот нь Вроцлав
Их Польш - төв хот нь Познань
Куяви-Померан - төв хот нь Быдгощ
Лодзь - төв хот нь Лодзь
Люблин - төв хот нь Люблин
Любуш - төв хотууд нь Зелёна-Гура, Гожув-Велькопольски
Мазови - төв хот нь Варшав
Ополе - төв хот нь Ополе
Өрнөд Померан - төв хот нь Шчецин
Подкарпат (Карпатынзах) - төв хот нь Жешув
Подласки (Ойнзах) - төв хот нь Белосток
Померан - төв хот нь Гданьск
Светокришки - төв хот нь Кьелце
Силези - төв хот нь Катовице
Remove ads
Хотууд
- Рогалин хотын ойролцоо Познань
- Фромборк
- Торунь
- Бельско-Бяла
- Замосец
Эдийн засаг
Польш бол хуучин социалист улс учраас 1990-ээд оны эхээр болсон улс төрийн өөрчлөлтүүд түүний эдийн засагт ноцтой нөлөөлсөн. Ийнхүү тухайн үед Ерөнхий сайд байсан Тадеуш Мазовецки болон Лешек Бальцерович нар эдийн засгийн "Шок эмчилгээ" хийж хувьчлалын давалгаа эхэлж, энэ үеэр төрийн өмчийн дийлэнх хувь нь хувийн мэдэлд шилжсэн. Хөгжиж буй эдийн засгийн тогтолцооны өргөн хүрээг хамарсан нөхцлүүд нь барууны олон хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа нь Польшийн эдийн засгийг Европын бүх зах зээлд чухал ач холбогдолтой болгосон байна. Хөгжингүй зах зээлийн эдийн засаг нь өрсөлдөөнийг дэмждэг байна.
2017 оны 9-р сарын 29-нд хөрөнгийн индексийг тооцоо гаргадаг "FTSE Group" санхүүгийн компани жил бүр зах зээлийн ангиллынхаа үр дүнг зарлахад Польшийн эдийн засгийг хөгжиж буй зах зээлээс хөгжингүй зах зээл рүү орж ахисан байна. Польш бол ийм статустай болсон анхны посткоммунист орон болсон юм.
Remove ads
Аж үйлдвэр
2016 онд ДНБ-ий бүтцэд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн эзлэх хувь 38.5 хувь байв. Үүний зэрэгцээ аж үйлдвэрт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30.4 хувийг эзэлж байна. Өсөлтийн хурд нь нийт эдийн засгийнхаас өндөр буюу 2016 онд ойролцоогоор 4.2% байна.
Польшид чулуужсан ба хүрэн нүүрс, байгалийн хий, хүхэр, хужир, ширээний, чулуулаг ба калийн давс, асбест, төмөр, мөнгө, никелийн хүдэр, алт, цайр, занарын хий олборлодог.
Тэргүүлэх боловсруулах аж үйлдвэр
- механик инженерчлэл (Польш бол загас агнуурын хөлөг онгоц, цахилгаан галт тэрэг, ачаа болон суудлын вагон, зам, барилгын машин механизм, машин хэрэгсэл, хөдөлгүүр, электроник, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэт дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм),
- хар ба өнгөт (их хэмжээний цайрын үйлдвэрлэл) металлурги,
- химийн бодис (хүхрийн хүчил, бордоо, эм, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн, гэрэл зургийн бүтээгдэхүүн),
- нэхмэл (хөвөн, маалинган даавуу, ноос),
- хувцас,
- цемент,
- шаазан, вааран эдлэлийн үйлдвэрлэл,
- спортын бараа (каяк, дарвуулт онгоц, майхан гэх мэт) үйлдвэрлэл.
- тавилга үйлдвэрлэл
Remove ads
Баяр ёслолын өдрүүд
- 1-р сарын 1 - "Шинэ жил" - Nowy Rok
- 1-р сарын 6 - "Христийн ирсэн өдөр"- Trzech Króli - 1960 он хүртэл амралтын өдөр байсан, 2011 оноос дахин сэргээсэн.
- Тогтмол өдөр байхгүй, шилждэг өдөр- Улаан өндөгний баяр (2 өдөр: Ням, Даваа гараг) - Wielkanoc
- 5-р сарын 1 - "Хөдөлмөрийн баярын өдөр" - Święto Pracy
- 5-р сарын 3 - "5-р сарын 3-ны Үндсэн хуулийн өдөр" - Święto Konstytucji 3 Maja
- Ногоон баяр буюу Ариун Сүнсний буулт (Улаан өндөгний баяраас хойш 49 хоногийн дараа үргэлж ням гарагт) —Zielone Świątki / Zesłanie Ducha Świętego
- Христ бурханы бие өдөр (Улаан өндөгний баярын дараа 60 хоног, пүрэв гаригт тэмдэглэдэг) - Boże Ciało
- 8-р сарын 15 - Мэри дарь эхийн өдөр- Wniebowzięcie NMP
- 11-р сарын 1 - Бүх Гэгээнтнүүдийн өдөр - Wszystkich Świętych
- 11-р сарын 11 — Польш улсын Үндэсний тусгаар тогтнолын өдөр — Święto Niepodległości
- 12-р сарын 25, 26 - Христийн мэндэлсэн өдрийн баяр -Boże Narodzenie
Remove ads
Мөн үзэх
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Польш – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads