Владикавказ

From Wikipedia, the free encyclopedia

Владикавказmap
Remove ads

Владикавказ (оросоор Владикавка́з, орчуулбал: Кавказын нурууг эрхшээ; осетоор Дзæуджыхъæу, [d͡zəud͡ʒɨqəu]) — Орос улсын Умард Осети-Аланийн Бүгд Найрамдах Улсын нийслэл, 310,070 хүнтэй хот. Тус хот нь Гүржийн хилийн ойр, Терек голын бэлчирт оршдог.

Quick facts Владикавказ Владикавказ, Бусад галиглал ...
Remove ads

Түүх

Оросын өмнөд хошууны амбан захирагч Григорий Александрович Потёмкин 1870 онд энэ хотыг анх бэхлэлтээр осетийн тосгон Дзауджикаугийн ойролцоо босгов. Энэхүү бэхлэлт нь Кавказын нуруун дахь уулын дайнч овгуудын эсрэг чухал үүрэг гүйцэтгэх ёстойгоос гадна Оросын эзэнт гүрний өмнөд зүгт газар нутгаа өргөжүүлэх замыг хамгаалах зорилготой байв. 1799 онд Владикавказаас эхлэн Их Кавказын нуруугаар дамжин Тбилиси хүртэлх Гүржийн явган цэргийн замыг нээв. Гэвч энэ төлөвлөгөө эхний ээлжинд нурсан ба учир нь кавказын босогчид Владикавказыг эзлэн юу ч үгүй шатааж орхив.

1801 онд Гүржийг бүрэлдэхүүндээ оруулсны дараа л Владикавказ шинээр хөгжлийн шатандаа оржээ. Хотыг дахин босгож, шинээр хороололууд нэмж барин тэндээ казакуудыг суулгав. Удалгүй Владикавказ Перстэй хийх худалдааны төв болон хувирчээ. Владикавказын хүн амын тоо ч эрчимтэй нэмэгдэн, олон үндэстнүүдээс бүрдэх болсны дотор Осетчууд, Оросууд, Арменчууд, Гүржүүд болон өөр бусад цөөнх үндэстнүүд ч орж байлаа. 1875 онд Дон дахь Ростов руу төмөр замын шугам тавьсан бол дараа нь Баку руу буюу өнөөгийн Азербайжаны нийслэлийг төмөр замтай холбожээ.

Хотын нэр нь 1931 оноос 1944 он хүртэл, мөн 1954 оноос 1990 оныг хүртэл Орджоникидзе гэх нэртэй байв. Энэ нэр нь гүржийн коммунист Григорий Орджоникидзегийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрбээр Улаан ажилчин, тариачны армийн 11-р армийг удирдан 1921 оны хоёрдугаар сард гүржийг эзэлсэн байна. 1944 оноос 1954 оныг хүртэл Дзауджикау гэх нэртэй байсан нь осети нэрийн кирилл хувилбар юм. ЗХУ-ын задрахын өмнөхөн хуучин нэрээ авсан аж.

Хүн амын өсөлт

More information Он, Хүн ам ...

Зүүлт: Хүн амын тооллогын мэдээ

Remove ads

Зураг

Цаг агаар

Quick facts Владикавказ, Уур амьсгалын диаграмм ...
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Владикавказ
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 1.8 2.1 7.2 15.3 19.9 23.3 25.4 24.6 20.6 14.4 9.0 4.4 Ø 14.1
Мин. Температур (°C) −8.1 −6.9 −2.0 4.6 9.4 12.7 15.3 14.4 10.5 4.3 0.1 −4.7 Ø 4.2
Тунадас (мм) 26 29 48 86 148 157 120 93 73 51 40 33 Σ 904
Бороотой өдөр (d) 6 6 8 10 14 14 11 9 8 7 7 6 Σ 106
Т
е
м
п
е
р
а
т
у
р
1.8
−8.1
2.1
−6.9
7.2
−2.0
15.3
4.6
19.9
9.4
23.3
12.7
25.4
15.3
24.6
14.4
20.6
10.5
14.4
4.3
9.0
0.1
4.4
−4.7
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
26
29
48
86
148
157
120
93
73
51
40
33
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Roshydromet

Цахим холбоос

 Commons: Владикавказ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Владикавказ – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads