Арменичууд
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Арменичууд (Армени: հայեր, латин: hayer, [hɑˈjɛɾ]) Армений өндөрлөгт түүхэн явцдаа бүрэлдсэн угсаатаны нийтлэг ард түмэн юм. Тэд армени хэлээр (арм. հայեր, [hɑˈjɛɾ] гэж дуудагдана) ярьж бичдэг байна. Угсаатны зүйн хувьд арменичууд аугаа Кавказын арьсны өмнөд салбар дахь арменоид төрөлд багтдаг бөгөөд голчлон хэлээ өөрчилсөн Урартичуудын үр удам, мөн Хурри, Луви, прото-армен хэлээр ярьдаг хүмүүсийн удам юм.
Арменийн шашинтнуудын дийлэнх нь Христийн шашныг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Арменийн Апостолын Сүмийн дагалдагчид юм. Христийн шашин 1-р зуунаас арменчуудын дунд тархаж эхэлсэн бөгөөд 4-р зууны эхэн үеэс Их Арменийн албан ёсны шашин болжээ.

2001 онд Армени улсын хүн амын 97.9% = 3,145,354 нь өгүүлэн буй Армени угсаатан байсан. Энэ нь бараг (95%-с их) нэгэн төрлийн хүн амаас бүрдсэн улсын тод жишээ юм.[45] Ямартаа ч тэр 3 сая гаран хүн Армени үндэстэн гэж нэрлэгдэх бүрэн эрхтэй.
Арменичууд европ гаралтай. Арменийн хилийн чанадад Армени угсаа, гарвалт 3 саяаас олон хүн амьдарч байна. Энэ нь түүхэн шалтгаантай. Армены өндөрлөгийг түүхэнд зүүн, баруунаар хуваан үздэг. Өнөөгийн Армени нь түүхэн дэх XVI зуунаас Персэд, XIX зуунаас Орост, XX зуунаас Зөвлөлт Холбоот Улсад харьяалагдаж явсан Зүүн Арменийн үргэлжлэл юм. Харин XVI зуунаас Османы мэдэлд байсан Баруун Армени нь өнөөгийн Туркийн нутгийн дорнод хэсгийг хамарч байв. 1915 онд Османы төрөөс Арменичуудыг аймаглан устгасан явдал (1.5 сая хүн гэж тооцоолдог) баруун арменичууд бүрмөсөн устжээ. Баруун Армениас амьд үлдсэн нь дайжсан бол Зүүн Армениас хуучин ЗХУ-ын улс орнуудад олноор тархан сууцгаажээ.
Remove ads
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Арменичууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Тэмдэглэл
- Украины арменичуудын тоо дайнаас өмнөх үеийнх тул Оросын Украин руу хийсэн довтолгоотой холбоотойгоор үүнээс хамаагүй бага гэсэн тооцоо бий.
Эх сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads