Вроцлав
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Вро́цлав (пол. Wrocław, [ˈvrɔtswaf], оросоор Вро́цвав, Герман: Breslau [ˈbʁɛslaʊ] Бреслау) — Урьд цагийн Силезийн төв, өнөө цагийн Польш улсын Доод Силези мужийн төв, 632,996 хүнтэй, Одер мөрний эрэг дээрх польшийн эртний хот. Тус хот нь олон улсын нисэх онгоцны буудалтай. [3]
Remove ads
Remove ads
Түүх
Энэ хот анх 10-р зуунд Чехийн хунтайж Вратислав I-ийн (915-921 онуудад удирдаж байсан) түшиц газар байсан тул Вратиславиа хэмээн ийнхүү нэрлэжээ.10-р зууны сүүлчээс Вроцлав нь Пиастуудын захиргаанд байсан бөгөөд Польшийн хаант улсын гол суурингуудын нэг байсан. 1112-1116 онд бичсэн дундад зууны үеийн Польшийн Галлус Анонимусын шастирт Вроцлавыг Краков, Сандомиерц нартай хамт Польшийн хаант улсын гурван гол нийслэлийн нэгэнд багтаж байжээ.
1241 оны 4 дүгээр сард Монголчуудын довтолгооноос оршин суугчид айж зугтаасан бөгөөд хотыг галдсан байна. Гэгээнтэн II Генрих өөрийгөө хамгаалж байсан Вроцлав цайз эзлэгдээгүй хэвээр үлдсэн байв. Энэ нь тэнгэрт гарсан гайхамшигт үзэгдлээс болж монголчуудыг бүслэлтээс эргүүлэн татахад хүргэсэн гэж үздэг байв.
1335 оноос хойш Чехийн вант улсын нэг хэсэг болохын хувьд энэ хот Чех, Польш, Унгарын хоорондох тэмцлийн талбар болж байв. 15-р зууны сүүлчээс Чехийн бусад орны хамт Хабсбургийн эрхшээлд орж, хотыг германжуулах ажил эрчимжсэн.
Remove ads
Газар зүй
Газар зүйн байршил
Вроцлав нь Доод Силези мужийн нам дор газарт, Одер голын дээд бэлчирт, Тшебницын нурууны өвөр ба Судетын нурууны ар бэлд оршдог.
Хотын дүүргүүд
Вроцлав нь таван дүүрэгтэй. Үүнд:
- Старе Миасто - Хуучин хот, 54.884 оршин суугчтай[4]
- Средместье - Хотын төв, 122.647 оршин суугчтай
- Пси Поле - Нохойн талбай, 92.904 оршин суугчтай
- Крцыки, 165.592 оршин суугчтай
- Фабрична - Фабрикийн хороолол, 196.776 оршин суугчтай
Цаг уур
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Вроцлав
Эх сурвалж: wetterkontor.de[6] |
Remove ads
Боловсрол
1702 онд байгуулагдсан Вроцлавын их Сургууль энэ хотод байдаг.
Зураг
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Вроцлав – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads