Жак Картье
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Жак Картье (франц. Jacques Cartier: 1491 оны 12-р сарын 23 орчим Францын Сен-Малод төрсөн– 1557 оны 9-р сарын 1-нд нас барсан) нь Францын Бретаниас гаралтай далайн аялагч, судлаач. Тэрээр Америк тив рүү 3 удаа аялал хийсэн бөгөөд Канадыг Францын эзэмшилд авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүн юм.


Жон Кабот болон Самуэль де Шамплэйн нарын нэгэн адил Канадыг нээсэн гол хүмүүсийн нэг гэж үздэг.
Жак Картье Америк руу анхны аялалаа 1534 онд I Франсуа хааны тусламжтайгаар хийжээ. Тэрээр Ньюфаундлендийн эрэг, Канадын Атлантын далайн эрэг, Гэгээн Лоуренсийн буланг судалсан. Картье нутгийн уугуул америкчуудтай ойр холбоо тогтоож, намар Доннакона өмгийн ахлагчийн хоёр хамаатаны хамт онгоцоор гэртээ буцаж иржээ.
Хоёр дахь аялал 1535-1536 онд 14 сар үргэлжилсэн бөгөөд энэ удаа Гэгээн Лоренс гол орчмыг судалжээ. Картье Ирокез тосгоны ойролцоох цайзад өвөлжиж байхдаа индианчуудын ахуй амьдрал, зан заншил, ургамал, амьтныг дүрсэлсэн лавлах эмхэтгэсэн. Аяллаасаа буцаж ирээд тэрээр Ази руу, алт, бадмаараг болон бусад эрдэнэсээр баялаг Сегэнэй хэмээх ид шидийн орон руу явах гарц олсон гэдэгтээ итгэлтэй байв. Жак Картье энэ газрынхаа талаар хаанд биечлэн тайлагнахын тулд Доннакона омгийн ахлагчийг Франц руу аваачихаар шийджээ. Аялалын тайланг нааштайгаар хүлээн авч, Картье хоёр дахь аялалын 3 хөлөг онгоцуудын нэг болох Гранде Эрмин (Grande Hermine) хөлөг онгоцыг өгчээ.
1540 оны 10-р сарын 17-нд I Франсуа хаан Картье-д колоничлолыг эхлүүлэхийн тулд нээсэн газар руугаа буцаж явахыг тушаажээ. Картье аялалыг удирдана гэж таамаглаж байсан боловч 1541 оны 1-р сарын 15-нд Францын Канадын анхны дэслэгч генералаар нэрлэгдсэн шинэ аялалын даргаар Хугенотын ордны хүн, хааны ойр дотны хүн Жан-Франсуа де Роберваль томилогдов. Картье ахлах навигатор буюу навигацийн үүрэг гүйцэтгэх болсон байна.
Remove ads
Цахим холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
