Жузеппе Фарина
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Жузеппе „Нино“ Фарина (ит. Giuseppe „Nino“ Farina; * 1906 оны аравдугаар сарын 30-нд Турин; † 1966 оны зургаадугаар сарын 30-нд Шамбери) нь италийн авто спортын жолооч байсан ба Формула-1 уралдааны түүхэн дэх анхны дэлхийн аварга цолыг хүртсэн тамирчин юм.
Remove ads
Мэргэжлийн гараа
Нино Фарина нь эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, Пининфаринагийн автомашины дизайнер Баттиста Фаринагийн ач нь юм. Нино автомашины уралдааны мэргэжлийн гараагаа 1933 онд Алфа Ромеотой эхэлсэн ба 1936 онд тус үйлдвэрийн спортын багт гишүүнээр элссэн ажээ. Тухайн үеийн гран-при уралдааны төрөлд Мерседес-Бенц болон Авто Унион хэт давамгайлж байснаас шалтгаалан амжилт гаргаж чадаагүй байна. Гэхдээ хөдөлгүүрийн багтаамж багатай ангилал болох Войтуретте төрөлд (өнөөгийн Формула-2-той төстэй ангилал) хэд хэдэн түрүүг авчээ. Дайны дараа тэр хувийнхаа Мазератигаар уралдаанд оролцсон болон 1948 оны Монакогийн их шанд уралдан түрүүлсэн байдаг.
1950 онд Алфа Ромео багт орсон ба тус багт нь мөн Луижи Фагиоли, Хуан Мануэль Фанжио нар байсан нь "Гурван том Ф-үүдийн баг" гэж яригдахад хүргэсэн байдаг. Гурван удаагийн гран-при тэмцээнд түрүүлснээр Хуан Мануэль Фанжиогоос түрүүлэн 1950 онд Формула-1-ийн анхны дэлхийн аварга болжээ. Фарина 1953 онд 47 насандаа хамгийн сүүлчийн гран при ялалтаа германы гран-прид түрүүлэн баяраа тэмдэглэсэн байна. 1956 онд тэр авто уралдааны спортоо албан ёсоор орхисон бөгөөд дараа нь автомашины худалдаач, жолооны багш, автомашины их биеийн дизайнер зэрэг ажлыг өөрийн нагац ах Пининфарина дээрээ хийж байжээ.
1966 оны зургаадугаар сарын 30-нд Нино Фарина Шамберид машинтайгаа явж байгаад холбооны шон мөргөн золгүйгээр таалал төгссөн юм.
Remove ads
Статистик
Дайны өмнөх гран-пригийн үр дүн
1 Нино Фарина эхний тойргоосоо хасагдсан ч ойролцоогоор уралдааны цагийн хагасаас Бривиогийн тэргээр уралдсан. Тэд хамтдаа тавдугаар байрт орсон.
2 Нино Фарина 13 дахь тойргоосоо хасагдсан ч ойролцоогоор уралдааны цагийн хагасаас Нуволаригийн тэргээр уралдсан. Тэд хамтдаа долоодугаар байрт орсон.
Формула-1-ийн статистик
Гран-при ялалт
Ганцаарчилсан дүн
1 Нино Фарина 34 дугаартай тэргээр уралдсан ч эвдрэл гарч уралдааныг орхих болов. Ингээд тэр 40 дугаартай тэргийг Фелисе Бонеттогоос авч уралдан гуравдугаар байрт шалгарчээ.
2 Фарина 28 дугаартай тэргээр уралдсан ч эвдрэл гарч уралдааныг орхих болов. Ингээд тэр 32 дугаартай тэргийг Андре Симоноос авч уралдав. Гэтэл хоёр дахь тэрэг нь ч эвдрэн тэмцээнээс хасагдав.
3 Фарина 10 дугаартай тэргээр уралдав. Үүнээ Маурисе Тринтигнантад өгсөн ч Марусе тус тэргийг нь цааш нь Умберто Маглиолид өгчээ. 10 дугаартай тэрэг нь гуравт орсон. Фарина дараа нь 12 дугаартай тэргийг Хосе Фройлан Гонзалесээс авч уралджээ. Гэсэн ч энэ тэргийг бас л цааш нь Тринтигнантад шилжүүлэв. 12 дугаартай тэрэг нь хоёрт оржээ.
Ле Мансын дүн
Remove ads
Цахим холбоос
- Жузеппе Фарина motorsportmemorial.org (англи хэлээр)
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads