Канарын арлууд
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Канар, Канарын арлууд (Испани: Islas Canarias [ˈislas kaˈnaɾjas]) — Испани улсын 2.1 сая хүн оршин суудаг өөртөө засах нийгэмлэг. Санта Круз де Тенерифе, Лас Пальмас де Гран Канариа гэсэн хоёр засаг захиргааны төвтэй.
Канарын арлуудыг газар зүйн үүднээс авч үзвэл Африк тивд ордог бол улс төрийн газар зүйн хувьд Испани улсад харьяалагдах (тиймээс Европын Холбоонд) бөгөөд суурьшил бүхий найман арал, эзэнгүй нэлээд хэдэн арлаас[2] бүрдэх арлын бүлэг юм. Эдгээр арлын бүлэг нь Төв Атлантын далайн зүүн талд, Мароккогийн эргээс ойролцоогоор 100-аас 500 хүртэл километрийн зайтай оршдог. Энэхүү өөртөө засах нийгэмлэг нь канарын бүх арлуудыг өөртөө багтаах бөгөөд Испанийн арван долоон өөртөө засах нийгэмлэгийн нэг юм.
Remove ads
Газар зүй
Канарын арлууд нь Атлантын далайн газар зүйн бүсэд орших ба энэ бүсийг Макаронеси хэмээн нэрлэдэг. Үүнд гэхдээ Кабо-Верде, Азорын арлууд, Мадейра олтриг болон эзэнгүй арал болох Селважешийг мөн оруулдаг.
Уур амьсгал
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лас Пальмас де Гран Канариа
Эх сурвалж: World Meteorological Organisation Цаг агаарын мэдээ нь 1971 оноос 2000 оныг хүртэл сарын дундаж дээр үндэслэсэн болно. |
Remove ads
Зургийн цомог
Газрын зураг Жижиг Канарын гүрвэл Үсэрч буй толгой халим Канарын шөвгөр хошуут оготно Канар бужирга
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Канарын арлууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads