Испани

From Wikipedia, the free encyclopedia

Испани
Remove ads

Испани (Испани: España), албан ёсоор Испанийн Хаант Улс (Испани: Reino de España) нь Иберийн хойгт, баруун өмнөд Европт орших улс юм. Испанийн эх газар нь бараг бүхлээрээ өмнөд, зүүн талаараа газар дундын тэнгистэй хиллэдэг. Маш бага зайд өмнөд талаараа Гибралтарын нуруу, хойд талаараа Франц, Андорра улс, Бискайн булан, баруун талаараа Атлантын далай, Португали улстай хил залгана. Испанийн эзэмшил газарт мөн Газар дундын тэнгис дахь Балеарын арлууд, Африкийн эрэг орчмын Атлантын далай дахь Канарын арлууд, Мароккотой хиллэх хойд Африкийн Сеута, Мелилла гэсэн хоёр автономит хотууд ч мөн ордог. Испанийн газар нутаг нь 504,030 км² бөгөөд үүгээрээ баруун Европт Францын дараа хоёрт ордог.

Quick Facts Каталан:, Баск: ...
Thumb
Тейде үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Мөн далайн түвшингээс 650 м өндөрт оршдог үзүүлэлтээрээ Европт Швейцарын дараа хоёрт орно.

Испани улсын Нийслэл хот нь-Мадрид хот. Испани улс 2020 оны байдлаар 47 450 795 хүн амтай байна. Албан ёсны хэл нь -испани.

Remove ads

Түүх

Испани нь Европт анх гоминидууд ирсэн тухай болон энэ тивийн түүхийн өмнөх үеийн байдлыг судлахад чухал ач холбогдолтой орон юм. Ромын эзэнт гүрний доор Хиспаниа нь ихэд хөгжиж, эзэнт гүрний хамгийн чухал хэсгүүдийн нэг болжээ. Харин дундад зууны үед Германы удирдлага доор орсон байна. Хожим нь Иберийн хойг бараг бүхлээрээ Мусульман шашинтнуудын удирдлага доор оржээ. Харин удаан хугацааны туршид Европын хойд хэсгийн Христийн шашинт улсууд түрж, 1492 онд Мусульмантнууд дарагдсан бөгөөд мөн үеэр олон еврейчүүд хөөгдөх, эсвэл Христийн шашинд хүчээр оруулж байв. Мөн 1492 онд Колумб Америк тивд хүрч, дэлхийн хэмжээтэй гүрний эхлэл тавигджээ. 16-17 дугаар зууны эхэн үе хүртэл Испани нь Европын хамгийн хүчирхэг гүрэн болсон боловч үргэлжилсэн олон дайн зэрэг бусад олон асуудлуудын үр дүнд хүч нөлөө нь буурсан байна. 20-р зууны дунд үед дарангуйлалд өртөж эдийн засаг нь зогсонги байдалд хүрсэн боловч сүүлд хурдацтайгаар сэргэжээ. 1978 онд Үндсэн хуульт Хаант Засгийн доор ардчилал дахин тогтох болжээ. 1986 онд Европын Холбоонд элсэж, эдийн засгийн болон соёл урлагийн сэргэн мандалттай учирчээ.[11]

Испани нь парламентын засаглалтай ардчилсан орноор байгуулагдсан Үндсэн Хуульт хаант улс бөгөөд 1986 оноос Европын холбооны гишүүн орон болжээ. Худалдан авах чадвараар тооцсон ҮНБ-р үзүүлэлтээр Испанийн эдийн засаг нь дэлхийд 11-т, Европын холбоонд 5-т орно.

Remove ads

Испанийн засаг захиргааны хуваарь

Испанийн томоохон хотууд.

Тэмдэглэл

  1. Испанид бусад хэл нь Автономитын дүрмийн дагуу зарим бүс нутагт албан ёсны статустай байдаг. Эдгээр болгонд Испанийн хууль тогтоомж дахь олон улсын харилцааны Испанийн уламжлалт урт нэр ба хамгийн их хэрэглэгддэг (Испани: Reino de España, pronounced: [ˈrejno ð(e) esˈpaɲa]) дараах байдалтай байна:
    • кат. Regne d'Espanya, IPA: [ˈreŋnə ðəsˈpaɲə]
    • Баск хэлээр: Espainiako Erresuma, Загвар:IPA-eu
    • Загвар:Lang-gl, Загвар:IPA-gl
    • окс. Reiaume d'Espanha, Загвар:IPA-oc
  2. Испанийн үндсэн хуулийн 3-р хэсэгт төрийн албан ёсны хэл нь Кастиль хэл байхаар тогтоогдсон.[2] Зарим өөртөө засах нийгэмлэгт Каталан/Валенси, Галиси, Баск болон Окситан хэлнүүд нь (орон нутагт Аран хэл гэж нэрлэгддэг) давхар албан ёсны хэл юм. Арагон болон Астур хэлнүүд нь бүс нутгийн түвшинд тодорхой хэмжээний засгийн газрын хүлээн зөвшөөрөлтэй.
  3. Европын Холбоо (ЕХ) 1993 оноос
  4. 2002 оноос өмнө песета
  5. Европын Холбооны бусад гишүүн орнуудтай хамт .eu домэйныг мөн ашигладаг. Мөн Каталонид .cat домэйн, Галисид .gal ба Баск-улсад .eus тус тус давхар ашигладаг.

}}

Эшлэл

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads