Кострома
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Кострома (Орос: Кострома[8]) — Оросын Холбооны Улсын Кострома мужийн засаг захиргааны төв[9][10] бөгөөд нийт 268.742 хүн амтай (мэдээ: 14. Аравдугаар сар 2010)[11] хот. Энэ хот нь Москвагаас зүүн хойд зүгт 300 орчим км зайд Кострома гол Ижил мөрөнд цутгах бэлчир дээр орших ба оросын эртний, гоёмсог хээнцэр архитектур бүхий жуулчдын очих дуртай Оросын Алтан цагаригийн бүрэлдэхүүнд ордог хот юм.
Remove ads
Түүх
Хот байгуулагдсан тухай хамгийн түгээмэл таамаглалыг үндэслэн авч үзвэл Кострома нь Москвагаас таван жилийн хойно байгуулагджээ. Үүгээр тус хот нь Оросын төв Европын хэсэг дэх эртний хотуудын нэгд орно.
Эртний түүх
Хотыг 1152 онд байгуулагдсан хэмээн нийтээр үздэг. Үүнийг 18-р зуунд оросын түүхч Василий Татищев анх нийтэлсэн ба түүнийхээр өнөөдөр үгүй болсон нэгэн баримтад Суздалийн их ван Юрий Долгорукий Ижил мөрний дээд хэсэгт газар нутгаа өргөтгөх явцад байгуулсан хэмээжээ. Харин хотыг анх баримтаар дурдсан нь 1213 он бөгөөд түүнд Ростовын ван Константин Кострома хэмээх нэгэн жижиг гацааг шатаасан тухай бичсэн байдаг аж. 1238 оны бас нэгэн өөр баримтад мөн л Кострома гэх сууринг Бат хаан дайлсан талаар дурдсан байдаг байна.
12, 13-р зуунд дурдагдсан дээрх хоёр баримтаас өөр хотын түүхийн талаар мэдээлэл маш ховор учир хотын нэрийг найдвартай тайлбарлах арга байхгүй. Кострома голын нэртэй адилаар Кострома гэх нэр нь финно угор хэлнээс гаралтай кострум (үгчлэн орч. „цайз“) гэх үгнээс гаралтай байж магадгүй гэдэг.
Дундад зууны түүх
Aнхны бэхлэлт бүхий суурин бий болсон нь 1240-өөд онд байсан байх магадлалтай. Тухайн үед Монголчуудын Русь руу хийсэн довтолгооны улмаас тэр хавийн нутаг дэвсгэр Монголчуудын хяналтад буюу Алтан Ордны Улсын эзэмшил болсон байв. Тиймээс Оросын их, бага бүх гүнгүүд бүгд Монголчуудаас нутаг дэвсгэр заалган захирах жишгийн дагуу Владимирын их ван Ярослав Всеволодович хүлээн авав. Ижил мөрний зүүн эрэг дэх ойгоор хүрээлэгдсэн өндөрлөг дээр Ярослав Кострома хотын анхны модон бэхлэлтийг бариулав.[12] Түүнээс гадна Ярослав гүн хотын анхны модон сүмийг бариулсан байна. 1246 онд түүнийг нас барсны дараа Ярославын хүү Василийд Кострома хотын вангийн мэдэлд шилжив.
Хүн амын өсөлт
Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ
Remove ads
Цаг агаар
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Кострома
Эх сурвалж: Roshydromet |
Remove ads
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Кострома – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads