Лас-Вегас

From Wikipedia, the free encyclopedia

Лас-Вегасmap
Remove ads

Лас-Вегас (Англи: Las Vegas [lɑs ˈveɪgəs]) нь Америкийн Нэгдсэн Улсын Невада Муж Улсын хамгийн том хот юм. Энэ хот казиногоороо дэлхийд алдартай бөгөөд эдгээрийн дийлэнх нь Лас Вегас Стрип дагуу байршсан байдаг. 340 км² газар нутагт 651.000[6] оршин суугчтай, харин хотыг даган төвлөрсөн хүн амын төвлөрлийн бүс нутаг болох 1200 км² талбайд нийт 2 сая орчим хүн амьдардаг. Лас-Вегас нь Кларк тойргийн захиргааны төв юм. Хотын нэр нь испаниас гаралтай «Нуга» гэсэн ажээ. Лас-Вегас хотод олон тооны хуримын сүм байдгаараа мөн алдартай ба учир нь Невада муж улс гэрлэх болон гэрлэлтээ цуцлуулахад ямар нэгэн хүндрэлгүй эрх зүйн орчинтой холбоотой юм. АНУ-ын хотуудаас Лас-Вегас нь баян хоосны ялгаа хамгийн ихээр ялгарсан, хотын ядуусын дундаж наслалт улсын хэмжээнд маш доогуур үзүүлэлттэй байна.[7]

Quick facts Лас-Вегас Las Vegas, Улс ...

2019 оны тус хотод 42 сая орчим жуулчид ирсэн байна.[8]

Remove ads

Түүх

Анхны суурьшлаас хотын үүсэл

Рафаэл Ривера хэмээх Мексик залуу 1829 онд энэ бүс нутагт хөл тавьсан нь анхны уугуул америк биш хүн гэж тооцогддог.[9][10] Тэрбээр Хуучин Испанийн зам (Old Spanish Trail) хэмээх нэртэй худалдааны замаар Лос-Анжелес хот руу явах замдаа өөр замаар очих боломжийг эрж явсан аж. Дийлэнх нь хуурай цөл бүхий энэ бүс нутагт хэсэг газар гүнээс оргилон ундрах булаг, булгаас хамааралтай ургамал ногоог харсан тэр энэ газрыг Лас Вегас (испаниар нуга) хэмээн нэрлэжээ.[11][12]

1855 он мормон шашныхан эхний сууринг байгуулсан ч, хоёр жилийн дараа орхин одов.[13] 1860-аад оны дундуур АНУ-ын зэвсэгт хүчин өөрийн цэргийн баазаа байгуулжээ.

20-зууны дунд хүртэл үеийн түүх

1931-1935 оны хооронд байрьсан Хүүверийн далангийн барилга, 1931 онд Невада муж улсад мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрсөн зэрэг нь тус хотыг хурдацтай хөгжих тулгын чулуу байв. 1941 онд тухайн үеийн суурингаас бага зэрэг зайдуу «Эл Ранчо Вегас» гэх нэртэй анхны зочид буудал бүхий казино нээгдэв.

1950-иад оны үед хотын ойролцоох цөлд байх Невадагийн үндэсний аюулгүй байдлын бүсэд болох атомын бөмбөгийн туршилтыг үзэхээр их хэмжээний үзэгчид цуглажээ. Энэ үеэр америкийн мафийн нөлөө эрс өсөн, олон тооны зочид буудлыг мэдэлдээ авчээ. Казиногоос олсон ашгийн талыг төрөөс татварт авч амжаагүй байхад нь Чикаго, Майами гэх мэтийн алс холын хотуудын казиног хянадаг гэр бүлийн мафийн боссуудын гарт алдах болов.

Thumb
Лас-Вегас хотын төв хэсэг
Remove ads

Хүн ам

Невада муж улсын хамгийн том хот Лас-Вегас хот нь 2016 онд 632.912 оршин суугчтай, АНУ-ын том хотуудын жагсаалтад 28-р том хотод эрэмбэлэгдэнэ.[6] Хүн амын жилийн өсөлт 2 хувьтай (2000-2008 оны дундаж).

Лас-Вегас нь 1905 онд төмөр замын хот болон байгуулагдсан. 1940-өөд он гэхэд тус хотын хүн ам нь 10.000 давсан бол үүнээс хорин жилийн дараа аль хэдийн 100.000 хүрсэн байна. 1990 оноос 2016 оны хооронд гэхэд хотын хүн ам хоёр дахин өсчээ.

Хүн амын өсөлт

More information Огноо, Оршин суугч1 ...

1 1980–2010 он: Хүн амын тооллогын дүн; 2016 он: АНУ-ын Хүн амын тооллогын товчооны багцаалсан тоо

Remove ads

Уур амьсгал

Quick facts Лас-Вегас, Уур амьсгалын диаграмм ...
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лас-Вегас
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 14.1 17.4 20.4 25.3 31.0 37.9 41.1 39.6 34.8 27.8 19.7 14.2 Ø 27
Мин. Температур (°C) 0.9 3.8 6.6 10.4 15.7 20.8 24.6 23.4 19.0 12.4 5.9 1.1 Ø 12.1
Тунадас (мм) 12.2 12.2 10.7 5.3 7.1 3.0 8.9 12.4 7.1 5.3 10.9 9.7 Σ 104.8
Нартай цаг (h/d) 7.9 8.7 10.2 11.5 12.5 13.4 12.6 11.9 11.2 9.8 8.2 7.6 Ø 10.5
Бороотой өдөр (d) 2.1 1.8 2.1 1.2 0.9 0.5 1.6 2.0 1.2 1.0 1.3 1.7 Σ 17.4
Агаарын чийгшил (%) 44 38 33 24 21 16 21 25 25 28 36 44 Ø 29.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
14.1
0.9
17.4
3.8
20.4
6.6
25.3
10.4
31.0
15.7
37.9
20.8
41.1
24.6
39.6
23.4
34.8
19.0
27.8
12.4
19.7
5.9
14.2
1.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
12.2
12.2
10.7
5.3
7.1
3.0
8.9
12.4
7.1
5.3
10.9
9.7
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: World Meteorological Organisation Die klimatologischen Daten basieren auf den monatlichen Durchschnittswerten von 1961 bis 1990; wetterkontor.de
Remove ads

Цахим холбоос

 Commons: Las Vegas – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads