Техас

From Wikipedia, the free encyclopedia

Техас
Remove ads

Техас (англи. Texas, америк дуудлагаар: [ˈtɛksəs], ) нь Америкийн Нэгдсэн Улсын Төв Өмнөд хэсэгт оршдог АНУ-ын муж улс бөгөөд Өнчин одны муж гэггдэг. Нийслэл нь Остин хот. Техас мужийн нутаг дэвсгэр болон хүн амаараа АНУ-ын муж улсууд дундаа хоёрт ордог. Нийт 696,241 км2 нутаг дэвсгэртэй, 23.9 сая хүн амтай. Муж улсын хамгийн том хот нь Хьюстон. Даллас-Форт Вөрт-Арлингтон нь Техасын хамгийн том метрополитан бүс бөгөөд АНУ-д дөрөвт ордог. Техас муж бол америкийн хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол болон газрын тос химийн аж үйлдвэр бөгөөд санхүүгийн нэгэн төв юм.

Quick facts
Thumb
Томоохон хотууд болон замуудыг харуулсан Техасын газрын зураг.
Remove ads

Газар зүй

Дорно зүгээс өрнө зүгт аялахад Техасын газар орны байдал Гүн Өмнөдөөс Баруун Өмнөдийн цөл болон аажуухан хувирах бөгөөд нарсан ойгоос эхлээд царсан заримдаг ой, тал нутаг, тэгснээ эцэст нь Биг Бэндийн цөл гарч ирнэ. Техасын энэхүү өргөн уудам тал нутгаас "Техаст юм бүхэн том байдаг" гэсэн хэлц үг гарч ирсэн.[7] Удаан хугацаанд Америкийн үхрийн аж ахуйн төв болж ирсэн түүхээрээ Техас дэлхийн ихээхэн хэсэгт ковбойн дүр төрхөөр танигддаг билээ.

Remove ads

Түүх

Европоос ирсэн испани болон франц колончлогчид өнөөгийн Техас мужийн нутагт ирэхээс өмнө энд америкийн янз бүрийн уугуул индиан апачи, атакапа, бидаи, кэддо, команчи, чероки, кайова, тонкава, вичита болон каранкава зэрэг овог аймгууд амьдардч байжээ.

1519 онд Испанийн далайн аялагч Алонсо Альварес де Пинеда Техасын эрэг дагуу аялж, Мексикийн булангийн эрэг дагуу шугамын зураглалыг анх гаргасан байна. Техаст (1528 оны 11-р сарын 6) анх хөл тавьсан Европ хүн бол усан онгоц нь сүйрсэн байлдан дагуулагч Альвар Нунез Кабеза де Вака байсан гэдэг. Тэрээр Техаст 6 жил амьдрахдаа, нутгийн индиан овог аймгуудтай худалдааны харилцаа тогтоосон байна. Анхны сууринг Испаничууд 1682 онд одоогийн Эль-Пасогийн ойролцоох Ислета бүсэд байгуулжээ. Энэ хооронд одоогийн Техасын зүүн хэсгийг Луизиана мужид колонио өргөжүүлж байсан Францчууд төвхнөж байв. 1685 оны 2-р сарын 18-нд Франц Рене-Робер Кавалье Техас дахь Францын цайз болох Матагорда буланд Форт Сент-Луис хотыг байгуулжээ.

18-р зууны эцэс гэхэд орчин үеийн Техасын нутаг дэвсгэр бүхэлдээ Мексикийн хамт Испанийн Шинэ Испанийн колонийн нэг хэсэг байв. 1821 онд Шинэ Испани Испаниас тусгаар тогтнолоо олж авч, бүрэлдэхүүнд нь байсан Техасын нутаг Мексикийн эзэнт гүрний нэг хэсэг болсон түүхтэй.

Испани Техасыг эзэмшсэн анхны Европын улс болсон. Дараа нь 1836 онд тусгаар тогтносон Бүгд Найрамдах Техас Улс байгуулагдах хүртэл тус газар нутаг Мексикийн бүрэлдхүүнд байсан. 1845 онд тус улс АНУ-ын 28 дахь муж улс болон нэгдэж оржээ. Техас ийнхүү АНУ-д нэгдсэн нь 1846 онд Мексик-Америкийн дайн дэгдэхэд хүргэсэн үйл явдлын нэг байсан бөгөөд улмаар Америкийн Иргэний дайн дэгдэхэд хүрсэн юм.

1900-аад оны үед тус муж улсад газрын тос илэрснээр эдийн засаг нь огцом өссөн ажээ. Түүнээс хойш Техасын эдийн засаг олон салбар чиглэлээр хөгжсөн. Техас өндөр технологи, био анагаах ухааны судалгаа, дээд боловсролын томоохон бааз суурь болон хөгжсөөр байгаа билээ. Техас муж улсын нийт бүтээгдхүүнээр АНУ-д хоёрт ордог.

Remove ads

Лавлах бичиг

Хэтдээ унших

Гадны холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads