Шинэ Испани

From Wikipedia, the free encyclopedia

Шинэ Испани
Remove ads

Шинэ Испани (испани. Virreinato de Nueva España) —1535-1821 онуудад Умард Америкт оршин тогтнож байсан Испанийн эзэнт улсын колони нутаг. Түүний бүрэлдэхүүнд өнөөгийн Мексик, АНУ-ын баруун өмнөд мужууд (Флорида муж ороод) болон Төв Америкийн улсуудын (Панамаас бусад) газар нутаг орж байсан юм. Энэхүү Шинэ Испани колонийн нийслэл нь Мехико хот байсан. 1821 оны Мексикийн тусгаар тогтнолын төлөөх дайнд ялагдсаны үр дүнд энэ газар нутагт шинэ тусгаар улсууд байгуулагдаж Испани улс Умард Америк дахь бүх газар нутгаа алджээ.

Thumb
Шинэ Испанийн газар нутаг, 1819 он
Thumb
Remove ads

Түүх

Шинэ Испани колони нь Ацтекийн эзэнт улс, Маяагийн мужууд зэрэг хуучин индиануудын нутаг дэвсгэр дээр үүссэн юм. 1522 онд Шинэ Испанийн анхны захирагч болсон Эрнан Кортесын кампанит ажлын үр дүнд эдгээр газар нутгийг эзлэн авч, Испанийн V Карлын (I Карлос (испани. Carlos I) хааны эзэмшилд нэгтгэсэн байна.

Шинэ Испани дахь иргэний болон цэргийн дээд эрх мэдэл нь томилогдсон дэд хааны гарт байсан бөгөөд тэр цаашлаад Мадрид дахь Испанийн Эзэн хаанд шууд тайлагнадаг байжээ.

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads