Филиппиний тэнгис

From Wikipedia, the free encyclopedia

Филиппиний тэнгис
Remove ads

Филиппиний тэнгис (Англи: Philippine Sea, Тагалог хэл: Dagat Pilipinas) нь Филиппиний зүүн, зүүн хойд талд 1,000,000 км²[1] талбайг эзлэн орших, Номхон далайн баруун хэсгийн тэнгис юм. Филиппиний тэнгис нь баруун урд талаараа Филиппиний олтриг (Лусон, Катандуанес, Самар, Лейте, Минданао), зүүн урд талаараа Палау, Яп, Улити (Каролины арлуудын), зүүн талаараа Гуам, Сайпан, Тиниан зэргийг оролцуулаад Марианы арлууд, зүүн хойд талаараа Бонины арлууд болон Иво Жима, хойд талаараа Хоншү, Шикокү, Кюүшү зэрэг Японы арлууд, баруун хойд талаараа Рюүкюү арлууд (Окинава, Мияко, болон Яеяма), баруун талаараа Тайваниар хүрээлэгдэнэ.[1]

Quick facts Филиппиний тэнгис ...

Тус тэнгисийн ёроолд Филиппиний тавцан байх бөгөөд тэр нь Евразийн тавцантай мөргөлдсөн хэсэгт Филиппиний олтриг үүсчээ.

Remove ads

Түүх

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ, Японы тэнгисийн цэргийн хүчнүүд Марианы арлуудын орчимд 1944 оны 6 сард тулгарч Филиппиний тэнгисийн тулалдаан болсон.

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads