Францын тулалдаан

From Wikipedia, the free encyclopedia

Францын тулалдаан
Remove ads

Дэлхийн хоёрдугаар дайны Францын тулалдаан буюу Францын уналт нь 1940 оны 5 сарын 10-нд эхэлж, Германчууд Франц болон Доод улсуудыг эзэлснээр хуурамч дайныг төгсгөл болгосон тулалдаан юм. Уг тулалдаан 2 гол ажиллагаанаас бүрдэж байв. Эхлээд Fall Gelb (Шар ажиллагаа)-ийн үр дүнд Германы зэвсэгт хүчин Арденн хүртэл давшиж, Бельгид байсан Холбоотны хүчийг бүсэлж авсан. Улмаар Динамо ажиллагааны явцад Британийн Явуулын Хүчин болон олон Франц цэргүүд Данкиркийг орхижээ. Хоёр дахь ажиллагаа болох Fall Rot (Улаан ажиллагаа) 6 сарын 5-нд эхэлж, Германчууд жигүүрийн маневраар Мажино шугамыг сэтэлж, Францын нутагт цөмрөн орсон юм. Итали улс 6 сарын 10-нд Францад дайн зарласан бөгөөд Францын засгийн газар Бордо руу зугтаж, Францын нийслэл Парис хотыг Германы Вермахтын цэргүүд 6 сарын 14-нд эзэлсэн байна. 6 сарын 17-нд Филипп Петен Франц улс гал зогсоох хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг зарлаж, 6 сарын 22-нд Франц болон Германы хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж, 6 сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн аж. Ийнхүү Тэнхлэгийн хүчний бүрэн ялалтаар энэхүү тулалдаан өндөрлөжээ.[8]

Quick Facts Францын тулалдаан, Огноо ...

Францын баруун, хойд хэсгийг Герман улс, зүүн өмнөд хэсгийн жижиг газрыг Итали улс эзэлж, өмнөдөд эзлэгдээгүй "чөлөөт бүс" үлдэн, Франц улс гурав хуваагдав. Гал зогсоох хэлэлцээр ёсоор Вишигийн Франц хэмээх тоглоомын улс байгуулагдаж, дээрх гурван бүсийг захирах болжээ. Улмаар 1942 оны 11 сард Тэнхлэгийнхэн "чөлөөт бүс"-ийг ч эзэлж, Франц улс 1944 онд Холбоотнууд Нормандид газардах хүртэл Тэнхлэгийнхний захиргаан дор байсан бол Доод Улсууд 1944, 1945 он хүртэл Германы мэдэлд байсан билээ.

Remove ads

Эшлэл

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads