Цунами

From Wikipedia, the free encyclopedia

Цунами
Remove ads

Цунами (япон. 津波 IPA: [t͡sɯnä́mí], 津 — «булан», 波 — «давалгаа») -Газар хөдлөлт, галт уулын идэвхижилт, хөрсний гулсалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг нэрлэнэ. Цунами нь япон гаралтай үг юм.

Thumb
Цунами үүсэх механизм
Thumb
Гүехэн устай, налуу эрэгт цунамигийн хүч бага байна.
Thumb
Гүн, огцом эрэг нь цунамигийн давaлгааны хүчийг нэмэгдүүлнэ.
Thumb
Далайн ёроолын галт уулын дэлбэрэлтээс үүсэх үлэмж хэмжээний материал цунами үүсгэж болно.
Thumb
Далай доорхи газар хөдлөлт нь далайн царцдасыг шилжүүлэх (эвдэх) ба далайн ус түлхэгдэн цунами үүснэ.

Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болон усан доорх бусад дэлбэрэлтүүд (усан доорх цөмийн төхөөрөмжийн дэлбэрэлтийг оролцуулан), хөрсний гулсалт, мөсөн гол, солир болон усны түвшнээс дээш буюу доогуур бусад хөдөлгөөнүүд нь цунами үүсгэх боломжтой.

Ихээхэн хохирол учруулсан цунамигийн жишээ бол 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлтөөр үүссэн цунами юм. Ойролцоогоор 300,000 хүн нас барсны 168,000 нь Индонезийн иргэд байсан. Далайн давалгааны өндөр 33 метрт хүрч, Индонез, Тайланд, Малайз, Бангладеш, Энэтхэг, Шри Ланка, Мальдив зэрэг хоорондоо хэдэн мянган км алслагдсан орнууд нэрвэгдсэн байна. Уг цунами нь Африкийн зүүн эргийн Сомали, Кени, Танзани төдийгүй, газар хөдлөлтийн эпицентрээс 13,000 км хол орших Мексикийн эрэгт (давалгааны өндөр 2.6 метр гэж тэмдэглэгдсэн) хүрсэн байна.

Remove ads

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Цунами – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Цунами – Энэ үгийг тайлбар толиос харна уу


Stub icon

Энэ уур амьсгал судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ газар хөдлөлтийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ сэтгэл судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ байгалийн гамшгийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads